Нууц мэдээллийн уурхай

Халамцуу залуу цагдаад 45 мянган төгрөг атгуулаад тэр дор нь ёс журамд “матжээ”

Нийтэлсэн: 2015-05-12 06:17:59

Манай Эрүүгийн хуулиар хахууль өгсөн авсан нь хоюулаа шийтгэдэг. Цагдаад 45 мянган төгрөг атгуулсан залуу “зохисгүй зүйлийг илрүүлсэн биш хэрэгтэн боллоо” хэмээн толгойгоо барьжээ. Хэдхэн цаасны араас хэл ам хийсний хариуд өдгөө ял шийтгэл хүлээж явсан гэх хар толбо намтарт нь үлджээ. Авсан цагдаа нь Чингэлтэй дүүргийх байж таарчээ. Тэрээр тус дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, “Түвшин Ундраа” зочид буудлын гаднах талбайд зогсож байсан Тоёота Приус-20 маркийн …..УНИ улсын дугаартай автомашины жолооч Ц,Г-гийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илэрснийг хуулийн дагуу зохих арга хэмжээг аваагүй буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр 45 мянган төгрөгний хээл хахууль авсан хэрэгт бутуутгагджээ. Хэрэг гардаг шөнийн сэжигтэй тээврийн хэрэгсэл, зочид буудлыг шалгах үүргийг Согоот-10 төвөөс станцаар мэдэгдсэн гэнэ. Үүргийн дагуу 15-р  хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түвшин Ундраа“ зочид буудлыг дотогшоо орж шалгачихаад гарч ирэхэд буудлын гадаах зогсоол дээр Приус-20 маркийн  авто машин /саарал өнгөтэй/ яг талбай дээр ирээд зогссон, машин нь асаалттай байжээ. Дотор нь 25-30 орчим насны залуу нэг эмэгтэйн хамт  байж. Бичиг баримтаа шалгуул гэхэд архи үнэртүүлсэн залу буудал ороод амарчихъя гээд гуйжээ. Цагдаа зөвшөөрөөд явтал шөнийн 04 цагт ёс журмаас дуудаж 45 мянган төгрөг авсан гэх гомдол ирсэн гэж хэлээд биед нь үзлэг хийжээ. Харин халамцуу залуу цагдаа 100 мянган төгрөг нэхсэн талаар тухайн үедээ хамт байсан бүсгүйдээ хэлж байсан гэнэ. Тэгээд 45 мянгыг авсанд нь их бухимдаж. Ачлага, авто гээд бараг 300 мянга гарна тэрний оронд зууг өгчих гэжээ.  Ёс журмынхан шөнийн 03 цагийн үед мэдээлэл хүлээн авах 126 дугаар утсанд иргэн Г-гаас “…машинт хөдөлгөөнт эргүүлийн офицер надаас 100 мянган төгрөг нэхэж би 45 мянгыг өгөөд саллаа, би халамцуу машинтай байсан нь үнэн гэхдээ гомдолтой байна. танай байгууллага ингэж болдог юм уу, би маргааш ЦЕГ-ын даргад чинь мэдэгдэнэ” гэж мэдээлснийг баталжээ. Тэр дороо нэр дурдагдсан эргүүлийн машиныг дуудаж цагдаад үзлэг хийхэд “түрийвчээ гаргаж ирээд доторх бүх мөнгөө буюу 20.000, 10.000, 1000, 100, 500 төгрөгийн дэвсгэртүүдийг гаргаж ирээд ширээн дээр тавьсан. хүнээс авсан 45.мянга чинь хаа байна гэхэд “2 ширхэг 20.000 төгрөгийг энэ байна гэж зааж өгсөн… би 5000 төгрөг нь хаана байна гэхэд “би 5000 төгрөгийн дэвсгэртээр нь тамхи авсан, мөнгийг задлуулсан” гэж байсан гэжээ. Шүүх авсан өгсөн хоёрт нэг жилийн тэнсэн харгалах ял өгчээ. Хэдий 45 мянган төгрөг нь их мэт боловч ял шийтгэгдэж явсан гэх толботой үлдсэнээс орхисон нь дээр байсан биз.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших