Нууц мэдээллийн уурхай

Амласан цалингаа өгсөнгүй хэмээн машиных нь дөрвөн дугуйг хагалжээ

Нийтэлсэн: 2015-05-12 03:35:57

Компаний захирлуудын хувьд амласан цалин хөлсөө өгөхгүй бол алуулж ч мдэх “аймшигт он жилүүд” иржээ. Барилгын туслах ажилчин хийсэн Ц.Б гэдэг эмэгтэй тохирсон цалин мөнгөө өгсөнгүй хэмээн ажил хийлгэсэн хүнийхээ машины дөрвөн дугуйг хагалжээ. Хохирогч болсон удлыг мэдүүлэхдээ. “би “Төмөр транс”-ын Зан захирлаас өрлөгийн ажил аваад Батцэцэг, Цэрэндорж, Норовоо нарыг ажиллаад өгөөч гэж дуудсан,өрлөгчинд 40.000 төгрөг, эрэгтэй туслахад 30.000 төгрөг, Батцэцэгт эмэгтэй хүн юм чинь тоосго л зөө, цалинг чинь гомдоохгүй өгнө, метр квадратаар нь тооцож хувааж авцгаана гэж тохирсон, тав хоног ажиллахдаа Батцэцэг, Цэрэндорж, Норовоо нар ажлын цагаас оройтож ирээд байсан болохоор захирал эдгээр хүмүүсээ болиул гэсэн. захирал 600.000 төгрөг өгсөнөөс нэг өрлөгчин, 4 туслахдаа хувааж өгөхөд надад 60.000 төгрөг үлдсэн. Захирлыг дараагийн мөнгө өгөхөөр нь 125.000 төгрөг Батцэцэгт өгье гэхэд Цэрэндорж хэрэггүй, 60.000 төгрөгөө л өгчих гээд авсан, урьд нь хоолны мөнгө 10.000 төгрөг, дараа нь дахиад хоолны мөнгө гээд  нарт тус бүр 8.000 төгрөг өгч байсан, хэрвээ мөнгийг суутгавал бүр  40.000 төгрөгийн үлдэгдэл өгөх байсан” гэж мэдүүлжээ. Харин дугуй хагалагч хүүхэн. “өдрийн 30.000 төгрөгөөр ажиллуулна гэж анх тохирсон боловч дараа нь чи эмэгтэй хүн тоосго зөөхөөс өөр юм хийгээгүй гээд өдрийн 25.000 төгрөгөөр бодож төлөхөөр болсон. Хоол, унааны мөнгө өгнө гэж ярьсан байсан боловч өгөөгүй. Нийт 5 хоног ажиллаад хөлсөнд 125.000 төгрөг өгөх ёстой байтал надад 40.000 төгрөг өгсөн. Маргааш нь би ажил дээр нь очоод үлдэгдэл мөнгөө өг гэхэд Батлут нь өгөхгүй, намайг хэл амаар доромжилж, Цэрэндоржоос бөгжний мөнгөнөөс нь суутгаж ав гэж хэлсэн. Би очихдоо  найзуудтайгаа ганц, хоёр пиво уусан байсан… манай найз мөнгөө өгөхгүй бол машиных нь цонхыг хагалчих гэхээр нь би цонхыг нь хагалаад яахав гээд 4 дугуйг нь хагалсан” гэжээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших