Нууц мэдээллийн уурхай

Алтны магнат Т.Нямтайширын “бэлэглэсэн” байрыг чанар муутай хэмээн Овоотын хилийн цэргийн анги гомдол гаргажээ-1

Нийтэлсэн: 2015-05-12 02:46:17

Монголын алтын аварга болох “МАК”-ийн үндсэн үйл ажиллагаа Өмнөговь аймагт явагддаг. Энд л нүүрс алтны гол орд уурхай нь байдаг агаад Г.Уянга гишүүний хэлсэнээр “аав хүү  хоёр нүүрсийг урагшаа” зөөж байгаа. Гишүүн хатагтай тэгэхэд Монголын баялгийг ганцхан гэр бүл идэх нь зохисгүй гэж шүүмжилсэн.  Тэр үгэнд нь хүү нь уурлаад чуулганы хуралдааныг хаяад гарсан бол аав нь олсон их ашгаасаа хилийн цэрэгт нялзаах ажлыг өмнө нь хийж байж. Даанч “муу хүнийг зар, зарсан хойноо өр” гэгч боллоо хэмээн МАК-ийнхан амаа барьж явдаг гэнэ.  2012 онд алтны магнатын нүүрс урагшаа гардаг боомтыг хариуцан хамгаалдаг Өмнөговь аймгийн Овоотын хилийн цэргийн ангид түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр 12 айлын орон сууц барьж өгөхөөр болж гүйцэтгэгчээр “Батжин конмтракшин” компанийг сонгож гэрээ байгуулжээ. Т.Нямтайшир хилчдийн орон сууц барих төсөлдөө зориулан 545 сая төгрөг төсөвлөсөн нь хангалттай мөнгө байсан хэмээн компанийхан нь баталж байна.  12 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөний дараа тун удалгүй байрны чанарын тухай хэл ам хилийн цэргийхнээс “МАК-д тасралтгүй ирэх болж. Алтын баян компаний барьж өгсөн тансаг байранд орлоо хэмэнэ байрлаж суутал тун удалгүй дотроо мөөгөнцөрдөх, ан цав гарах, тоноглол нь ажиллахгүй, цахилгаан утаснууд нь мааслах зэрэг үй олон доголдол гарч иржээ. Мөн халаалт зуух гэдэг толгойны өвчин байнга зовоох болж. Ингээд хилийн цэргийнхэн амлалтаа хүрсэнгүй, чанаргүй байр барьж биднийг хулхидлаа хэмээн “МАК”-ын боссд гомдол гаргажээ. Гайхалтай хэдий хувийн компаниар хөрөнгөөр бариулсан ч уг 12 айлын орон сууцыг хүлээн авсан улсын комиссын акт байдаггүй бололтой. Тэгэхээр захиалагч гүйцэтгэгч хүлээн авагч тал нь хам хум яаран сандран бариад  хүлээлгээд өгч. Хилийн цэргийнхэн хээгүй улс тул үнэгүй өгч байгаа юмыг голж шилээд яахав гээд үзэж харалгүй авчээ. Гэтэл тэгж тоомжиргүй хандсаны гай тун удалгүй гарсан нь энэ.  “МАК “ нь нийт нйман удаагийн гүлгээгээр 494 саяыг гүйцэтгэгч компанид шилжүүлж.  Энэ нийт төсөвт өртөгийн 90 гаруй хувь болсон бол  нэмэлт ажлаар 16 саяыг ахин нэмж өгчээ.  Харин “Батжин констракшн” нь хэдийн гэрээгээр 545 сая гэсэн ч барилгын гүйцэтгэлийн явцад нэмэлт ажил их гарч бид үндсэндээ 651 сая төгрөгийн ажил хийсэн гэж маргадаг ажээ. Харин алтны магнатын талынхан гадна талбайн тохижилт дутуу хийсэн, мөнгө хангалттай өгсөөр байтал зориуд хямд үнэтэй чанаргүй материалаар барьсан хэмээн үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй “луу унжиж” байгаа аж. Мөн 12 айлын орон сууц бүхэлдээ чанаргүй баригдсан гээд хилийн цэргийн ангиас ирсэн гомдлыг өөдөөс нь үзүүлдэг гэнэ. Уг нь байр сав муутай хилчдэд орон сууц барьж өгөх нь буйнтай сайхан ажил ч “МАК” нэлээд хариуцлагагүй хандаж гүйцэтгэлийг нь хянаагүй бололтой. Говийн эрс тэрс уур амьсгалд таарах зохицох халаалтын системийг буруу сонгосон гэнэ. Зураг төсөл ёсоор халаалтын чех зуух тавих ёстой байж. Тэр нь 9.8 сая үнэтэй агаад харин гүйцэтгэгч компани оронд нь дур мэдэн гурван саяынн үнэтэй хоёр хятад зуух суурилчихжээ. /үргэлжлэл бий/
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших