87-той өвгөн 85-тай эмгэнээ хардаад хөнөөжээ
Украйнд хардалтын улмаас өндөр настай эр хоёр насаар дүү эхнэрээ хөнөөсөн хэрэг гарчээ. Өвгөн 87-той бол эхнэр нь 85 настай байж. Өтөл насандаа өөр хүн явалдлаа хэмээн уурссан өвгөн шалны модоор эмгэнийхээ толгой руу хэдэнтээ буулгаад авч. Эмгэн цохилтыг нь даагаагүй агаад хоёр хоногийн дараа эмнэлэгт бурхан болжээ. Цагдаа нар хартай өвгөнийг баривчлаагүй бөгөөд оршин суугаа газраасаа гарч болохгүй гэсэн нөхцөлтэйгээр гадуур байцааж байгаа гэнэ.
NUUTS.mn