Нууц мэдээллийн уурхай

Бичил уурхайчдын “Энхмөнх эргэх холбоо” ТББ-д болсон явдал…

Нийтэлсэн: 2015-05-11 03:20:08

Нэгэнтээ ад үзэгдэж байсан “нинжа” гэх хүмүүс зохион байгуулалтанд орж хууль журмын дагуу олборлолт хийгээд  нөхөн сэргээлтээ ч хариуцах үүрэг хүлээсэн. Өдгөө тэднийг “нинжа” биш харин бичил уурхай эрхлэгч гэж хүндэтгэлтэй нэрлэх болсон. Бичил уурхайчдын нэгдэх зохион байгуулалтанд орох үйл явц тийм ч амар биш бололтой. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт үйл ажиллагаа явуулдаг “Энхмөнх эргэх холбоо” ТББ-д тэргүүн гишүүд нарын хооронд дундын сан нөхөн сэргэээлтийн мөнгийг завшсан гэх зөрчил тэмцэл өрнөж сүүлдээ шүүх цагдаадаа тулжээ. Энэ ТББ-г анх  Д.Б гэдэг эмэгтэй үүсгэн байгуулж “нинжа” гэх хүмүүсийг зохион байгуулж ажилтай болгожээ.  Байгуулагдсанаасаа хойш ажиллах хугацаандаа нийт 280 сая төгрөгийг гишүүддээ тарааж өгсөн гэнэ. Гэтэл зарим гишүүд нь тэргүүнээ металл хайгчийг дундын сангийн мөнгөөр авсан гэж хардан цагдаад ханджээ. Түүнээс гадна хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, ажилласан хувиараа орлого авдаг байсан, цалин авах ёсгүй гэж мэтээр гүтгэж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн хэмээн тэргүүн нь гомдож. Тэргүүн нь 2010 оноос хойш авч чадаагүй яваад байгаа цалингийн 17 саяаа эргүүлж нэхэж.  Цалин аваагүй гэдгээ нотлуулахын тулд хэд хэдэн хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан ч мөрдөн байцаалтын шатанд хэрэгжсэнгүй. Тус ТББ-ын  37 гишүүнээс өдгөө таван хүн нь тэргүүндээ гомдолгүй гэж мэдүүлэн нэрээ татжээ. Харин бусад нь нэгдээд тэргүүнийхээ эсрэг заргалдаж байгаа аж. Өмнө нь тархай бутархай байсан “нинжа” нарыг зохион байгуулж ажил орлоготой болгоод эцэст нь дундын хөрөнгө завшсан хэрэгт унасан тэргүүн яг хэн хэн гомдол гаргаад хэдэн төгрөг нэхээд байгааг нь яс тогтоолгох хүсэлт мөрдөн байцаалтын шатанд гаргаж. Гэтэл бүх хохирогчыг нэрбүрчилэн тогтоох шаардлагагүй гэсэн хариу өгсөн гэнэ. Дээрээс нь 2013 оны 5-р  сарын 1-ний өдөр “Мон дулаан” компанид “Энхмөнх эргэх холбоо” ТББ-ын гишүүдийн тушаасан алтны мөнгө болох 11.3 сая төгрөгийг дур мэдэн авч хувьдаа завшсан гэх хэрэг нэмэгдэж. Өдгөө энэ хэрэг Заамарын бичил уурхайчдын  ярианы гол сэдэв болжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших