Нууц мэдээллийн уурхай

“Орчлон” сургууль канад багш нараа гомдоожээ

Нийтэлсэн: 2015-05-08 04:50:22

Олондоо  нэртэй “Орчлон” бүрэн дунд сургууль нь гадаад багш нараа гомдоогоод бөөн юм болжээ. “Орчлон” бүрэн дунд сургуулийн захирал Д.Батмөнх нь Канадаас ирсэн хоёр багштай 2013 онд хоёр жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж. Тэрхүү гэрээ нь эн зуны сүүлээр дуусах гэнэ. Гэтэл монгол сургуулийн захиргаа нь өнгөрсөн өвөл гэрээндээ нэмэлт өөрчлөлт дур мэдэн оруулж анхны гэрээгээр олгогдсон багш нарыг эрхийг нэлээд дордуулжээ. Гэрээний өөрчлөлтөөр авах цалин урамшуулал нь хасагдаж эдлэх хөнгөлөлт нь танагдсан гэнэ. Тэгээд ч гэрээний хугацаа дуусахаас хэдхэн сарын өмнө буюу явах дөхөөд ирэхэд нь өөрсдөдөө ашигтай ажиллагаа явуулсан гэж гадаад багш нар гомджээ. Гадныхан монгол удирдлагатайгаа хэрэлдэж маргадахын оронд шүүхэд хандаж “соёлт аргаар” асуудлаа шийдэх гэж.  Энэ нь ажилтнуудаа аагалдаг захиргаанд “жаахан” эвгүйн дээр сургуулийн нэрэнд ч муухай тул бушуухан эвлэрчээ. Ингээд хоёр багшид урамшууллын мөнгө болох нэг сарын цалинтай нь тэнцэх урамшуулал өгөхөөр болж бууж өгчээ. Мөн буцах онгоцны тийзийг нь даахаар болж. Байрны түрээсд нь өгдөг мөнгөө явтал нь төлөхөөр болсон төдийгүй хоёр багшийн өмгөөллийн зардалд төлсөн хоёр мянган долларыг ч хүртэл нөхөн төлж өгөхөөр болжээ. Ийнхүү  “Орчлон” бүрэн дунд сургуулийн захиргаа гадаад багш нараа “дээрэлхэх” гээд өөрсдөө “шалдаа буужээ”.  Энэ нь бас л гадныханд гаргадаг монгол хандлагын нэг шинж гэлтэй. Гоё сайхан амлалт өгч ирүүлчихээд буцах дөхөнгүүт нь амласнаа өгөхгүй унжих нь том сургуулийн хувьд муухай л хэрэг юм.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших