Нууц мэдээллийн уурхай

Маршал Жуков эзлэгдсэн Германд хэрхэн баяжсан бэ ?

Нийтэлсэн: 2015-05-08 03:35:48

1946 онд ЗХУ-ын ДЯЯ эзлэгдсэн Германд Рейхын алт мөнгө, үнэт эдлэл, уран зураг, герман машин цаг тонон дээрэмдсэн, хулгайлсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн бүлэг генералын хэргийн араас оржээ. Хэрэгт хоблогдсон Телегин, Кироков хэмээх хоёр генералыг ядах юмгүй баривчилсан бол гуравдахь нь дэндүү том тул байжээ. Тэр нь ард түмнээс “Ялалтын маршал” цол авсан ЗХУ-ын маршал Г.К.Жуков байв.
 

Нөхөр Сталинд
Ягодины гаальд 85 харйцаг мебель эдлэл бүхий 7 вагон саатуулагдсан. Баримт бичгийг нь шалгахад маршал Жуковд холбогдох ачаа болох нь тогтоогдлоо.
Булганин

Ийнхүү Сталин Германд Зөвлөлтийн цэргийн командлагч байсан Жуковын эзлэгдсэн орноосоо тоносон асар их баялгийн тухай анхны мэдээг авчээ. ДЯЯ-ныхан маршылн туслах Семочкиныг баривчилсанд тэрээр Германаас алт мөнгө бүхий жижиг чемодан  оруулж ирсэн тухай мэдүүлжээ. Сталины нууц заавраар маршалын Москва дахь байранд нууц үзлэг хийжээ.
 

Маш нууц, нөхөр Сталинд
Таны 1-р сарын 5-ны зааврын дагуу Жуковын гэрт нууц үзлэг хийлээ. Үүнд : өмнөх мэдээлэлд авагдсан чемодан олдсонгүй. Унтлагын өрөөний шүүгээс : 24 бугуйн цаг, үүнээс алтан 17ш, үнэт чулуун шигтгээтэй 3ш, алтан зүүлт бөгж 15ш, үүнээс үнэт чулуун шигтгээтэй 8ш, үнэт чулуу бүхий том хайрцаг, бусад олон алтан эдлэлүүд олдлоо.
1-р сарын 8-9-нд шилжих шөнө Рублева дахь Жуковын зусланд үзлэг хийхэд:
-үнэт торго, цэмбэн материал 4000 метр, булга, үнэгний зэрэг үслэл эдлэл 323 ш, дээд зэргийн чанартай савхи 36ш, Германы Потсдамын ордноос авчирсан ханын том хивс 44ш, урлагийн үнэтэй цэнэтэй уран зураг 55ш, үнэт болор цайны бүрэн хэрэглэл 7 том хайрцаг, цайны мөнгөн аяга халбага сэрээ 2 хайрцаг, гоёмсог чимэглэлтэй баян хуур хөгжим 8ш, ангийн үнэтэй буу 20ш тус тус олдлоо. Бүхэлдээ маршалын зуслангийн байрны өрөө тасалгаа  нь үнэт эдлэлийн музей уран зургийн галерей мэт тохижуулсан байна. Бүхий үнэт эдлэл тавилга нь Германых  байна. Жуковын байрны үүдний гутлын алчуур нь л Зөвлөлтийнх аж.
ЯЯ-Дны сайд Абакумов
 

Жуковын иргэний засаг захиргаа хариуцсан орлогч , ЗХУ-ын баатар хурандаа-генерал И.Серовын гэрээс 15 алтан цаг, 42 алтан зүүлт бугувйч ээмэг, бөгж, 32 үнэт үслэг эдлэл, 1500м үнэт торго даавуу, 405 ш эмэгтэй үнэт дотуур хувцас, 78 хос гутал, 269 эрэгтэй пиджак олджээ.
 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших