Нууц мэдээллийн уурхай

С.Бямбацогтын “Нью Прогресс” нь бусдын газар обьектыг буцааж өгөхгүй зовоож байна

Нийтэлсэн: 2015-05-08 02:44:06

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хууль журам, шударга ёс, ёс зүйн тухай алга ташмаар сайхан зүйл их ярьдаг. Түүний компани болох  “Нью Прогресс” нь үндэсний бүтээн байгуулагч цолтой нийгмийн хариуцлагаа ухамсарлагч өргөмжлөлтэй. Тэр хэмжээгээр бизнесийн ёс зүй соёлыг мөрддөг сахьдаг баймаар. Гэтэл “Хан хур Холдинг” гэдэг компани эрхэм бүлгийн даргын группээс өөрийн эзэмшлийн 2248.16 м2 талбай бүхий  агуулахын зориулалттай зургаан байр, мөн 25611 м2 талбай газраа буцааж авах гэж өчнөөн жил хуулийн байгууллагаар хөөцөлдөөд барахгүй сууна. Хоёр компаний өмчлөлийн маргаан 2010 оны өмнөөс эхэлсэн. Тухайн үед С.Бямбацогт нь компанийхаа гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга, группын ерөнхийлөгч зэрэг удирдах албан тушаалыг шат дараалан хашиж байсан тул бусдын өмчлөх эрхэнд халдсан үйл явдлыг сайн мэддэг. Том даргын том группэд дээрэлхүүлсэн компани нь гурван шатын шүүхээр дамжин заргалдаад өөрийн өмчлөлийнх мөн гэдгээ батлуулжээ. Гэсэн ч одоо болтол өмчдөө орж  эзэмшиж чаддаггүй гэнэ. Учир нь С.Бямбацогтын компани газрыг нь тойруулаад хашаа барьсангүй төдийгүй нөгөө зургаан агуулахыг ашигласаар байгаа аж. Мөн “Хан хур холдинг”-аар 2005 оноос хойшхи  уг газар болон үл хөдлөх хөрөнгийн бүхий л татварыг төлүүлсээр ирж. Хүний хөрөнгөнд орж суучихаад бүр татварыг нь төлүүлчихээд өөрсдөө дураараа эзэмшдэг гэхээр “Нью Прогресс”-ийг мундаг компани хэмээн “магтахаас” өөр үг алга. Хашаагаа буулга гэхээр буулгадаггүй шүүхэд хандахаар шүүхийг үл тоомсорлон хуралд нь ирдэггүй компанитай С.Бямбацогт ч бас “мундаг” улстөрч ажээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших