Нууц мэдээллийн уурхай

Чингэлтэй дүүрэгт төрийн яамны байранд биеэ үнэлэх газар бүтэн жил ажиллаад илэрчээ

Нийтэлсэн: 2015-05-07 03:45:47

Улаанбаатар хотод иллэг нэрээр бусдын биеийг үнэлүүлдэг байсан “Алтан Солонго” иллэгний газрын эзэн хатагтайн хэргийг шийдвэрлэжээ.  Эзэн хатагтай нь гоо сайханч мэргэжилтэй Г.Д гэдэг эмэгтэй байсан агаад энэ оны 1-р сар хүртэл бараг нэг жилийн турш иллэг массажны үйл ажиллагаа явуулах нэрээр халхавчилан бие үнэлэх газар ажиллуулж байжээ. Энэхүү газар нь ЧГДүүрэгт бүр Сангийн яамны гэх 20-р байрны … тоотод ажиллаж байсныг  цагдаагийнхан үйлчлүүлэгч маягаар орж илрүүлсэн гэнэ.  ЧГД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийнхан  дүүргийн 2-р хорооны 20-р байранд үйл ажиллагаа явуулах "Алтан Солонго" нэртэй массажны газрын ресепшин эмэгтэйгээс танайх массаж хийх үү гэж асуухад хийнэ гэж.  Тэгэхээр нь нэмэлт үйлчилгээ байгаа юу хэмээн лавлахад байгаа гэжээ. Үнийг нь массаж, нэмэлт үйлчилгээтэйгээ нийлээд 70 мянган болно гэсэнд массаж хэрэггүй, шууд үйлчилгээ авъя гэхэд тэгвэл 55 мянга гэж буулгажээ. Ингээд цаанаас нь гурван хүүхэн гарч ирсэнд нэгийг нь “сонгоод” ресепшинд мөнгөө тушаагаад оржээ. Кабинд орсоны дараа “сонгогдсон” хүүхнийг хувцсаа тайлахад нь шууд үнэмлэхээ үзүүлээд гадаа хүлээж байсан шуурхай багаа дуудаж газар дээр нь барьжээ. Харин эзэн хатагтай бие үнэлүүлж байснаа хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрээр бие нь өвдсөн тул ажлаа хоёр ресешнд хариуцуулаад “хяналт тавиагүй учраас” ийм асуудал гарсан гэжээ.  “Нэмэлт үйлчилгээ” үзүүлдэг хүүхнүүд нь “Шуурхай зар” сонин дээрхи  массажист авна гээд 9011…..дугаартай утасны зараар ирж “ажилласан” гэнэ.  Массажийг 25 мянгаар хийж таван мянгыг нь өгөөд үлдсэнийг нь “салон” авдаг байж.  Ажиллахаар ирж байгаа хүүхнүүдэд “хүмүүс тусгай үйлчилгээ их асууж ирдэг, тэр үед нь өөрсдөө тохироод орж болно, мөнгөө ч  авч болно”  гэж хэлдэг байж. Хүүхнүүд өөрсдөө тохироод “ажилдаа” орж тэгээд ч байраар хангадаг учир орлогоосоо тушаах болжээ. “...Бид нар массажтай тусгай үйлчилгээ үзүүлсэн үед 55 мянга гэдэг, үүнээс 35-ыг бид авдаг...дан үйлчилгээг 50 мянга болдогоос 30-ыг нь бидэнд өгөөд үлдсэнийг ресепшин хурааж аваад эзэгтэйд өгдөг” гэжээ. Өдөрт ихдээ 8-10 хүнд үйчилдэг агаад заримдаа хоосон суудаг байж. Тэд эзэн хатагтайгаа юу хийдэгийг мэддэггүй гэнэ. Долоо хоногт хоёр удаа ирж орлогоо авдаг байжээ. “Алтан Солонго” нь гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг гэх ч намайг байхад нэг ч хүнд ийм үйлчилгээ хийж байгаагүй” хэмээн Г.С гэдэг “нэмэлт үйлчилгээний” хүүхэн мэдүүлжээ.  Нэлээд хэдэн хүүхэнтэй байсан агаад тэдний хэнийг ч хүчээр шахаж дарамтлан ажиллуулаагүй болж таарчээ.   Ш.Д нь мэдүүлэхдээ: “...намайг хүчээр бие үнэлүүлээгүй..би өөрөө биеэ үнэлэхээр Д-гийн массажны газарт очсон… дараа нь ажиллаж байгаад явах гэхэд хүнгүй болчих гээд байна, байж байгаач гэдэг байсан...” гэжээ. Шүүх “Алтан Солонго”-ын эзэгтэйд хоёр жилийн хорих ял оноогоод ял эдлүүлэхийг нь нэг жилээр хойшлуулжээ. Цагдаагийнхан массажны газраас таван хайрцаг бэлгэвч хураасан гэнэ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших