Гаж донтон болж магад гэж айсан эр өөрийгөө хөнгөлүүлжээ
Нийтэлсэн: 2015-05-06 06:52:51
Канадын нэгэн иргэнийг бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох байнгийн сэдэлт, бодол хүсэл нь зовоож тарчлаагаад байсанд сайн дураараа өөрийгөө хөнгөлүүлж санаа амарчээ. Стив гэгч тэр эр бусдын жигшлийг төрүүлэм гэмт хэрэг хэзээ нэгэн цагт үйлдчих вий гэдгээсээ дотроо үхтлээ айдаг байсан гэнэ. Тэрээр өөрөө сайн дураараа эмчид хандсан агаад бодол санааг нь эзэмдсэн хүчирхийллийн сэдэлтээсээ яаж салахаа мэдэхгүй шаналж яваагаа хэлж. Эцэст нь нэгэн цагт биеээ хянаж захирч чадахгүй болох вий гэсэндээ эмнэлэгд өргөдөл бичиж сайн дураараа өөрийгөө хөнгөлүүлсэн гэнэ.
NUUTS.mn