Нууц мэдээллийн уурхай

ЗХ-ны 252-р тусгай ротынхон хар сүүлтийг “Форд пикап”-аар хөөж “АКА”-гаар галлажээ

Нийтэлсэн: 2015-05-06 06:08:19

Эх орноо батлан хамгаалахад хэрэглэ хэмээн тавьж өгсөн байлдааны зэвсэг техникээр хориотой ан агнасан хэрэг ЗХ-ны 252-р тусгай ротоос гарчээ. Энэ анги Өмнөговь аймгийн Хүрсэн суманд байрладаг аж. 252-р тусгай ротын захирагч Б.С, жолооч Ц.Б, эм зүйч Б.Б, ротын цахилгаанчин Т.Б болон иргэн Д.С нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутагт зохих зөвшөөрөлгүйгээр ховор ан амьтан буюу 4 хар сүүлтзээрийг ЗХ-ны  252-р тусгай ротын эзэмшлийн ….. ЦАБ улсын дугаартай Форд пикап маркийн автомашинаар хөөж, АК-47 маркийн галт зэвсгээр буудаж агнажээ. Энэ тухай шүршигчид “ажил хүлээлцэх бүрэлдэхүүн ирнэ гэж сонсоод цагаан идээ, ааруул,сүү цуглуулахаар хөдөө гарсан” гэжээ. Үдээс хойш 16 цагийн үед гараад 80 орчим километр явж байхад хоёр хар сүүлт таарчээ. Тухайн үед буутай явсан тэд хурдан машнаар хөөж буудаад тэнд нь янзлаад орой болж байсан дээр нь хориотой ан агнасан болохоор айлаар оролгүй буцжээ. Маргааш нь махаа хувааж авсан гэнэ. Энэ хэрэг тун санамсаргүй байдлаар илэрч. Жийпээр хөөж Ака-гаар шүршигчдийн нэгнийх нь хадам аав өнөөх махаар хоол санаатай гаргаад байтал ротын операторчин ороод ирж. Тэрээр “та ямар өөдгүй юм ганц гэр хураалцаад өгчихгүй” гэж үг хаяахад хөгшин “албатай юм уу чадахгүй” хэмээн хэдэрлэж. Үүнд дургүй нь хүрсэн оператор ширээн дээр байсан махыг хараад “энэ чинь хориотой ан цагдаад хэллээ “ гэж хурааж аваад хэсгийн төлөөлөгчидөө өгчихсөн гэнэ.  Шүүх хуралд оролцсон тусгай ротын төлөөлөгч “...манай 252-р  тусгай ротын эзэмшилд байдаг ОХУ-д 1953 онд үйлдвэрлэсэн ……дугаартай АК-47 маркийн галт зэвсэг, 2010 онд АНУ-д үйлдвэрлэсэн Форд ренжер пикап маркийн …… ЦАБ улсын дугаартай автомашин зэрэг нь уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн байгаа… энэ хэрэгт оролцуулахаар манай дээд байгууллага буюу Зэвсэгт хүчний 065-р ангиас өгсөн үүргийн дагуу  хэрэг материал дууссан хойно бүрэн бүтэн хүлээж авмаар байна...” гэжээ. Галт зэвсэг ангиас авч гарсаны тухайд ротын төлөлөгч “...Зэвсэг нь сургалтын нэгдсэн төлөвлөгөөгөөр буюу сургалт дадлагын ажлаар буудлага хийх тохиолдолд захирагчийн тушаалаар гаргадаг. Өөр бусад тохиолдолд галт зэвсэг гадагш гаргадаггүй. Гаргахдаа зэвсэг тавилтын буюу орох гаралтын бүртгэл дээрээ ямар дугаар номертой ямар бууг хэзээ хэнд өгсөн талаар бүртгэл хөтөлж гаргадаг. Мөн жижүүрийн рапортанд бичигдээд галт зэвсэг авсан хүн гарын үсэг зурж зэвсгээ хүлээж авдаг. Дараа нь хүлээн авахдаа жижүүрүүд бүрэн бүтэн байдлыг шалган хүлээн авч гарын үсэг зурдаг...” гэжээ.



NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших