Нууц мэдээллийн уурхай

Дорнодын ЗДТГ-ын байр Засаг даргад нь “хамаагүй” гэнэ үү ?

Нийтэлсэн: 2015-05-06 03:46:26

Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв болно гэж сайрхдаг энэ аймаг одоо болтол нутгийн удирдлагын буюу ЗДТГ-ын байргүй. Оросын эзэмшлийн байранд түрээсээр суусаар өдгөөг хүрч байна.   Ц.Жанлав нь Засаг дарга байхдаа 5.3 тэрбумаар нутгийн удирдлагын байр бариулахаар хөөцөлдөн төсөвд суулгуулж чадсан. Тендерийг нь найз гэдгээр нь мэдэх “Ган хийц” компаний М.Даваасүрэнд өгсөн нь хэл ам таталсан ч барьж чадах компани тэр л байсан гэдэг. Тэр үеэс хойш олон Засаг дарга солигдсон ч өнөөх барилга суурь цутгаснаас цаашаа явсангүй. “Шавард унасан шарын эзэн” гэгчээр М.Даваасүрэн нь ЗГХЭГ, СЯ-аар төсвийн хөрөнгө оруулалтыг нь хийлгэх гэж баахан гүйсэн. Шинэ Засаг дарга М.Бадамсүрэнд найдан хамтран хөөцөлдөе гэсэн ч “би одоо яах вэ дээ” буюу бараг л надад хамаагүй гэсэн утгатай хариу мессежээр өгсөн гэнэ. Өөрийг нь залах ордон баригдах гэж байхад хөдөлдөггүй залуу хүн гэхэд нэлээд хашин дарга бололтой. Гэхдээ учир нь өөр юманд байгаа гэнэ. Нутгийн удирдлагын ордон нь яах аргагүй Ц.Жанлавын санаачилсан ажил агаад тэр тусмаа сонгуулийн өмнө ашиглалтанд орвол М.Бадамсүрэнд бус өөр хүнд нэр алдар нь наалдах бололтой. Нээлт нь болбол цагтаа дарга нь байсан Ц.Жанлаваа урихгүй байж чадах ч “Ган хийц”-ийн захирал өдгөө хашаандаа ногоогоо тарьж байгаа найзыгаа чирээд ирнэ л гэнэ. Ийнхүү хэн тууз хайчлах хэнд нэр алдар нь оногдох зэргээс л болоод нутгийн захиргааны ордны ажлыг хөөцөлдөх хүнгүй болжээ. Ц.Жанлав нь Засаг дарга байхдаа М.Бадамсүрэнг МАН-ын намын хорооны дэд даргаар дэвшүүлэн улстөрд оруулж байжээ. Гэсэн ч “шинэ үе” нь эргээд сайхан хариу барьж хөгшин даргыгаа орон сонгуульд нэр дэвшүүлэлгүй, тэргүүлэгчидийн бүрэлдэхүүнд ч оруулалгүй тэр чигээр нь “жийсэн”. ЗДТГ-ын байртай болохын чухлыг төрд цөөн жил ажиллаж төрийн хар хүний ухаан суугаагүй залуу дарга ухаарахгүй байгаа аж. Нутгийн ордны талаар санаа тавих хүний нэг нь ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар ч бас хөдөлдөггүй. Өмнө нь МҮХАҮТ-ын Дорнодын дарга байсн түүнийг тухайн үеийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл халах гэхэд нь “Ган хийц”-ийн М.Даваасүрэн тэргүүлэгчийн хувьд хамгаалж авч гарч байсан удаатай гэнэ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших