“Элэгний” Ж.Хатанбаатар эмнэлгээ алдах нь-2
Нийтэлсэн: 2015-05-06 02:56:24
….Шалгалтын дүн ямаршуухан гарах нь бараг тодорхой байж. Баатар мээрийн захирамжийн дагуу ажилласан ажлын хэсэг “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг “дирдаж байгаа Ж.Хатанбаатар ахлагчтай менежментийн багийн гэрээний үүргийн биелэлт, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэсэн дүгнэлт гаргаж. Улмаар НӨХГ нь дүгнэлтийг тэр дор нь дүгнээд “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн “Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй менежментийн гэрээ”-ний үүргийн биелэлтийг “хангалтгүй биелэгдсэн” гэж үзээд “Менежментийн гэрээ”-г хаах тухай тухай шийдвэр гаргасан байжээ. Энэ нь Ж.Хатанбаатарын менежментийн багийг “баяртай” гэсэн үг болж. Энэ нь улмаар цаашдаа эмнэлгээ хувьчилж авна гэсэн тэдний мөрөөдлийг тас цохьжээ. НӨХГ нь “гэрээний үүрэг биелсэн тохиолдолд хувьчлахаар заасан, харин сүүлийн гарсан аудитын комисс гэрээний биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн учраас гэрээг цуцаллаа” гэсэн тайлбар өгчээ. Харин Ж.Хатанбаатар ахлагчтай менежментийн багийнхан сүүлийн шалгалт ямаршуухан явагдсан талаар гомдол гаргаж байгаа гэнэ. Ер нь НӨХГ-аас жилд хоёр удаа шалгадаг болоод байгаа аж. Нийслэлээс өгөх төсвийн өхрөнгө оруулалт нь багасах тусмаа шалгалт нь хатуу чанга болоод байдаг гэнэ. Төсвийн санхүүжилт 2010 онд 35.5 хувиар буурсан бол 2011 онд бүр 64 хувь хүртэл багасжээ. Мөн НӨХГ л шалгалтын комисс аудит оруулсан гээд байгаа болохоос яг үнэндээ Энхтөр гэдэг ганцхан л хүн шалгагчаар ирсэн гэнэ. Тэрээр 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг үзээд л босон гэжээ. “Менежментийн гэрээний тайланг үзэх үү, багийн гишүүдтэй уулзах уу” гэхэд “шаардлагагүй” гээд хүлээж авсангүй. Дараагийн шалгалт нь сүртэй иржээ. Яг эмнэлэг дээр ажлын хэсгийн долоон хүн, сувилал дээр ажлын хэсгийн таван гишүүний бүрэлдэхүүнтэй том баг ирж. Тэд өөрсдийгөө эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдалтай холбоотой зүйлийг л шалгана гэснээс бус менежментийн гэрээ дүгнэх аудитын комиссын шалгалт гэж танилцуулаагүй гэнэ. Эмнэлгийнхэн нөгөө л “менежментийн гэрээний тайланг үзэх үү, багийн гишүүдтэй уулзах уу” гэж асуугаад бас л нөгөө “шаардлагагүй” гэсэн хариугаа сонссон гэнэ. Бүр хэрвээ санал хүсэлт байвал хурал дээр хэлээрэй, одоо тайлбар хүлээж авахгүй гээд халгаагаагүй гэнэ. Гэтэл яг үнэндээ дээрхи шалгалтын комисс нь менежментийн гэрээг дүгнэх бус харин цуцлах зорилготой ирсэн байжээ. Гэтэл Ж.Хатанбаатар ахлагчтай менежментийн багийнхан хотын захиргаатай байгуулсан гэрээний дагуу нэмэлт хөрөнгө оруулалтаар хийсэн ажлаа он оноор нь гаргаад бэлдчихсэн байжээ. Харин НӨХГ-ынхан тэрийгнь үзээгүй байж “Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй менежментийн гэрээ”-ний үүргээ хангалтгүй биелүүлсэн гээд Ж.Хатанбаатар ахлагчтай менежментийн багтай байгуулсан гэрээгээ хаах шийдвэр гаргасан гэнэ.
NUUTS.mn