Халх гол сумын Засаг дарга нь ЗДТГ-ын даргаа “алдаа гаргавал шууд халагдана” гэсэн өргөдөл бич хэмээн дарамталжээ
Нийтэлсэн: 2015-05-05 03:56:51
Дорнод аймагт төрийн алба бүрэн дампуурчээ. Аймгийн дээд удирдлага нь суудлаа олохгүй байхад дунд шатанд гүйдлээ олохгүй байх нь аргагүй биз. Энэ жил ойгоо тэмдэглэх гэж байгаа Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван нь ЗДТГ-ын дарга тэнцсэн Б.Баярмагнайдаа ажилд томилох захиамж гаргахаасаа өмнө хүсэлт гарга гэсэн маш гайхалтай нүд орой дээр гарсаар нөхцөл тулгажээ. Засаг даргын нэр дээр “хэрвээ ажиллах явцдаа алдаа гаргавал шууд халагдана” гэсэн утгатай хүсэлт гаргаж өг гэж дарамталсан гэнэ. ЗДТГ нь монгл хүний хувьд билэг дэмбэрэлээ бодсон ч шинэ ажилдаа ороогүй байж иймэрхүү утгтай өргөдөл бичээд суух нь зохимжгүй гэж дугүйцэж. Энэ нь хэрвээ ямар нэгэн байдлаар Засаг даргынхаа таалалд үл нийцэх үйлдэл гаргавал өчиггүй халагдана гэсэн амлалт ав гэсэн үг байж. Тэрээр татгалзсан ч Засаг дарга нь хэрвээ ийм өргөдөл гаргахгүй бол амжилд томилсон захирамж гаргахгүй хэмээн “дараагийн мэхээ хийсэн” гэнэ. Мөн уг өргөдөлдөө он сар өдрөө битгий тавь гэж тушааж. Дараа нь ЗДТГ-ын дарга “ялт хэрэг” өдүүлбэл Засаг дарга тэр цагт нь он сар өдрийг нөхөж бичээд л “баяртай” болгох санаатай байсан гэнэ. Уг нь ЗДТГ-ын дарга нь Төрийн албаны Дорнод аймгийн салбар зөвлөлөөс зарлагдсан Халх гол сумын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтад орж 75.8 оноо авч, хуульд заасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 4-р сарын 7-ны өдрийн 16-р тогтоолоор нэр дэвшигчийн жагсаалтын 1-рт бичигдсэн хүн байж. Гэтэл ийм мундаг тэнцэгчид Засаг дарга нь “хувийн” нөхцлөө тулгаж биелүүлэхгүй бол ажилд томилсон захирамж гаргахгүй гэжээ. Бүр ТАЗ-ийн шийдвэр гарсаны дараа өрөөндөө дуудан “чамайг ажилд авах хүсэл үнэндээ алга, гэхдээ ТАЗ-ийн салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхээс өөр зам байхгүй, гэхдээ ажилд томилохын өмнө хүсэлт бичүүлж авна” гэж хатуу хэлсэн гэнэ. Тэрээр өргөдлөө бичиж өгчихөөд ажилтан Ононгийн өрөөнд орж болсон явдлыг ярьсан гэнэ. Гэтэл нөгөө хүн нь илүү хашир тул ЗДТГ-ын даргаа зэмлэж “чи ямар тэнэг юм бэ, яах гэж тэгж байгаа юм, гарын үсэгтэй баримтыг чиний эсрэг ашиглана шүү дээ, хэзээ нэгэн цагт халах болвол яах юм бэ” гэсэн гэнэ. Тэгэхэд Б.Баярмагнай нь бичихгүй бол ажилд авахгүй, томилохгүй гээд байна хэмээн зовлонгоо тоочиж. Ингээд л “айхтар” Засаг даргын мэдэлд орохоос өөр аргагүй болжээ. Ажиллаж байх хугацаанд намайг Засаг дарга олон удаа дарамталж байсан, ЗДТГ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргахад би чиний бүрэн эрхийг хязгаарлаж чадна шүү” хэмээн олон удаа сүрдүүлсэн хэмээн тамгын газрын дарга нь гомдолложээ. Эцэст нь өрөөндөө дуудаж “чамайг ажлаас чинь чөлөөлөх гэж байна, сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад ор” гэж тулгажээ. Ингээд тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтаныг дуудан ЗДТГ-ын даргыг өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлөх захирамж төлөвлөж ирэх үүрэг өгчээ. Засаг дарга тамгын газрын даргаа халаад шинэ хүний эрэлд гарчээ. Бүр Улаанбаатар хотод амьдардаг хүнийг хүртэл “сонирхож”. Д.Баярмаа нь Халх гол суманд ЗДТГ-ын орон тоо гарсан гэж сонсоод В.Мөнхтайваны “ Халх гол сумын Засаг даргын Тамгын газрын даргаар нэр дэвшүүлж байгаа тул хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж өгнө үү” гэсэн утгатай албан тоотын хамт өөрийн биеэр АТГ-д аваачиж өгчээ. Ингээд.Б.Баярмагнайн асуудлаар Төрийн албаны салбар зөвлөлөөс суманд нь шалгалт очиход Засаг дарга намайг дуудан хувийн хэргээ аваад ир гэж байгаад миний хувийн хэргээс дээрхи албан тоотыг өөртөө авч нуусан гэж үнэнийг мэдүүлжээ. В.Мөнхтайваныг ийнхүү ажилтнуудаа халж сольж байгаа нь доод албан тушаалтнуудтайгаа хамтарч ажиллах чадваргүй гэдгийг нь харуулдаг, би нэг хэсэг ажиллахад төрийн албанд биш хувийн компанид ажиллаж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан” гэж нэгэн экс ажилтан баталсан гэнэ.
NUUTS.mn