Нууц мэдээллийн уурхай

Турахад зориулсан хүнсний бүтээгдэхүүн

Нийтэлсэн: 2015-05-05 02:50:23

Хоолны дэглэмийг барихаар эргэлт буцалтгүй шийдэж дуртай зүйлсээсээ татгалзахад сэтгэл санаа жаахан тийм байдаг. Хамгийн муугаар бодоход өл даалгүй уур дүрсхийж “ямар гамин” нь ийм зүйлийг бодож олдог байна аа, хэмээн эгдүүцдэг хүмүүс олон. Турах дэглэм барих үедээ сэтгэл санааныхаа хямралыг даван туулж, өлсгөлөнгөө дарах бие организмд хэрэгтэй чухал хүнсний талаар та мэдэхийг хүсч байна уу? Ингээд танд турахад зориулсан эхний долоон хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

ӨНДӨГ

Өндөгний цагаан уураг – энэ бол цэвэр протеин. Шингэлт түргэн, нүүрсхүчил ихтэй хүнснээс ялгарах нэг онцлог нь уурагтай хүнс нь удаан боловсордог. Иймээс өглөөний цайндаа 2 өндөг идэх нь таныг удаан хугацаагаар өлсгөхгүй. Түүнээс гадна өндөг нь А,В, В6,D болон Е амин дэм, фосфор, кальци, кали, төмөр, иод, зэсээр баялаг билээ. Энэ бүх амин дэм нь зөв хооллолтын үед бие махбодид 100% шингэдэг.

ШОШ

Шош нь хүний идэх дуршлыг дардаг фитогормонуудыг агуулдаг. Шошийн исэл нь гэдэс дотрыг зөөлөн цэвэрлэдэг бөгөөд өлсөх мэдрэмжийг саатуулна. Түүний уурагт зайлшгүй хэрэгтэй бүх амино хүчлүүд байдаг байна. Мөн шошинд өндөр хэмжээний уураг агуулагдаж бөөрөнд дарамт үзүүлдэг учраас эмч нар энэхүү хүнсийг их хэмжээгээр хэрэглэхийг хориглодог.

САЛАТНЫ НАВЧ

Салатны навч шиг илчлэг багатай хүнс нь хоолны идэх дуршлыг багасгадаг гэдэг нь сонин биш юм. Судлаачид энэхүү навчинд олон төрлийн бичил элементүүд болох: В-гийн төрлийн амин дэмүүд, Е болон К агуулагддагийг тогтоожээ. Мөн энэ ургамал нь каротин, аскорбиний хүчил, төмөр, кальци, фосфор, цинк, магни гэх мэт амин дэмээр баялаг аж. Ийм агууламж нь цусан дахь холестриний хэмжээг бууруулж, нүүрсхүчлийн солилцоог хэвийн болгодог байна. Түүгээр ч барахгүй гурилан болон согтууруулах ундааны дуршлыг багасгадаг.

НОГООН ЦАЙ

Турахад ногоон цайнд баялаг агуулагддаг кахетин хэмээх биенээс хор гадагшлуулдаг анти оксидант сайнаар нөлөөлдөг. Энэхүү бодис нь өөхийг шатааж, бодисын солилцоог сайжруулдаг. Ногоон цай нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж судасны ханыг цэвэрлэнэ. Түүнээс гадна цусанд агуулагддаг глюкоз нь биднийг чихэрлэг зүйл ихээр хэрэглэхийг шаарддаг. Харин ногоон цай нь энэ асуудалтай тэмцэхэд тусална.

ЛИЙР

Сүүлийн үеийн судалгаагаар Америкийн эрдэмтэд лийрийг ислэг их хэмжээгээр агуулдаг жимсний аваргаар тогтоожээ. Харин алим нь үүний дараа 2-р байрыг эзэлдэг байна. Илчлэгийн хэмжээ нь бага ч гэсэн лийр өлсөлтийг сайн дардаг байна. Мөн түүний байгалийн гаралтай фермент нь хоол боловсруулалтыг сайжруулж, өглөө, өдөр, орой идсэн хоол хүнсийг шингээхэд тустай аж. Хүнсний мэргэжилтнүүд лийрийг өлөн ходоодон дээрээ идэх нь сайн гэж зөвлөжээ.

ӨӨХГҮЙ МАХ ЭСВЭЛ ЗАГАС

Амин хүчлээр баялаг мах болон загастай бусад ямар ч хүнсний бүтээгдэхүүнүүд арай ядан өрсөлддөг байна. Уургаар баялаг ийм хүнсийг шингээхэд маш их цаг шаардагддаг тул та үүнээс болж өгвөл зайлсхийх хэрэгтэй. Мах болон загасыг хэрэглэхдээ ууранд жигнэж эсвэл зөөлөн гал дээр чанаж хэрэглээрэй.

ЧИДУН ЖИМСНИЙ ТОС

Газар дундын тэнгисийн оршин суугчид нь Европ болон бусад орны хүмүүсийг бодвол зүрх судасны өвчнөөр ховорхон өвддөг гэдгийг та мэдэх үү? Үүний нууц нь чидун жимсний тосонд оршдог. Энэ жимсний үнэ цэнэ түүний химийн найрлаганд агуулагддаг холестериний хэмжээг бууруулдаг тосонд байдаг. Сүүлийн жилүүдийн судалгаагаар энэхүү гайхалтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн нь биеийн дархлааг сайжруулах үйлчилгээтэй болохыг эрдэмтэд илрүүлжээ. Түүгээр барахгүй чидун жимсний тосыг хоолны дэглэмээ зохистой байлгахыг хүссэн хүн бүрийн чухал хэрэглээний нэг болсон байна.

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших