Нууц мэдээллийн уурхай

“Элэгний” Ж.Хатанбаатар эмнэлгээ алдах нь-1

Нийтэлсэн: 2015-05-05 02:37:09

Нийслэл хот АН-ыхны мэдэлд орсоноос хойш Ардын намынхны “залгиж” чадаагүй хэдэн обьектыг тойрсон хэрүүл маргаан улам ширүүсэх болсон. Муу ч сайн ч өмнөх хотын удирдлагатай гэрээ байгуулан ажиллаж ирсэн одоогийн эзэд нь байр саваа өгөхгүй хэмээн тас үзэлцэж сууна. Хотын удирдлага олон ч обьектйг менежментийн гэрээгээр өгсөн. Энэ нь нэг ёсондоо хувьчлагдах үндэс нь болж байгаа тул ийнхүү менежментийн гэрээгээр авсан нөхдүүд үүнээсээ тас зуурч байгаа. Хэрвээ энэ гэрээ цуцлагдах юм бол тэр нь дараагийн эздэд бараг л бэлэн хоол маягаар очино. Харин хотын захиргаа НӨХГ-аараа дамжуулан эхлээд менежментийн гэрээ гэгчийг нь цуцалж байж цаашаа обьектоо өөрийн болгох ажиллагаа явуулж байгаа аж. Үүний тулд яаж ийгээд л менежментийн гэрээнээс нь “но” олох хэрэгтэй гэнэ. Иргэдийн дунд “элэгний Хатанбаатарын эмнэлэг” хэмээн танигдсан “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв / нь анх 1989 онд “ЭНЭШУНТ” гэсэн урт нэртэйгээр  үйл ажиллагаагаа эхлэж байжээ. Социализмын үед Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга  болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тогтоол тушаалаар үүсгэн байгуулагдсан “эртний” эмнэлэг гэнэ. 1991 оноос Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шууд харьяанд “Элэгний эмгэг эмчлэх Монгол эмнэлэг” нэртэйгээр уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан эмчилгээ үйлчилгээг явуулж  байж. Зах зээлд шилжих үед  Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2000 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” гэсэн бахархалт нэртэй болжээ. Нэрнээс нь харахад шууд хотын мэдлийнх гэдэг нь ойлгомжтой.  “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” нь чухал эмнэлэг тул УИХ-ын 2002 оны 56-р тогтоол,  Засгийн газрын 2003 оны 34-р тогтоол болон НИТХ-ын  128-р тогтоолын дагуу  “Өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх” байгууллагуудын жагсаалт”-ад оржээ. Ингээд хувьчлагдах нь тодорхой болж хэд хэдэн менежментийн баг өрсөлдсөнөөс Ж.Хатанбаатар ахлагч баг ялагч болжээ. Ялсан багтай нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар гэрээ хийж “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг нэмэлт хөрөнгө оруулалт
хийх нөхцөлтэйгөөр менежментийн үр дунг харгалзан хувьчлах шийдвэрийг 2008 оны 9-р сард гаргасан гэнэ.  Ингээд “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх“ гэдэг нэр нь “элэгний Хатанбаатарын” гэдэг шинэ гуншингаар солигдох ажиллагаа эхэлсэн хэмээн хотын одоогийн дарга нар үзэж байна. Харин өдгөө тэд хуучин нэрээ сэргээх хүсэлтэй байгаа аж.
Ж.Хатанбаатар ахлагчтай менежментийн баг гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг нь 2011 онд нэг шалгасан гэнэ. Тэр үед нийслэлийн Засаг даргын захирамжаар “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн менежментийн гэрээний хэрэгжилт, бизнес төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх Аудитын комисс хүртэл байгуулагдаж байж.  Ардын намынхан хот удирдаж байхад явагдсан энэ шалгалтаар Ж.Хатанбаатар ахлагчтай багийг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн болохыг дүгнэсэн гэнэ. Энэ дүгнэлтээ баталгаажуулж амжаагүй байхад засаг солигдож Үүл баатар тэргүүтэй шинэ удирдлага хотод эзэн суужээ. Шинээр байгуулагдсан хотын удирдлаг НӨХГ нь “төрийн ажил тасралтгүй явагдах зарчмын” дагуу Ардын намын үед хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх болж. Нэгэнт хангалттай сайн гэсэн дүгнэлт гарсан тул өөрчлөх арга байсангүй, тэр чигээр нь оруулж. Харин шалгалтын дүн хэлэлцсэн тогтоолынхоо 2
дахь хэсгээр гэрээний хугацааг нэг жилийн хугацаатай сунгасан нь тун алсын хараатай шийдвэр байжээ. 2013 онд гарсан Засаг даргын захирамжаар нэг жил сунгасан нь одоо ингээд дуусаж байгаа бөгөөд Ж.Хатанбаатар ахлагчтай менежментийн багийн үе ингээд өнгөрч байгаа аж. Ердөө нэгхэн жилээр гэрээний хугацааг сунгасан нь санамсаргүй тохиолдол биш байсныг тухайн үед Ж.Хатанбаатар ахлагчтай менежментийн багийнхан түгшингүй ярилцаж байжээ. Энэ багт Ж.Хатанбаатараас гадна Д.Адьяахүү, С.Оюунцэцэг нарын хоёр хүн багтдаг аж. Менежментийн гэрээг дүгнэх дараагийн шалгалт хатуухан юм ирнэ дээ гэж таамаглаж байсан нь ч үнэн байж. Үүл даргын НӨХГ нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” нь 100 хувийн нийслэлийн өмч болох тухай яриад эхэлжээ. Удалгүй  2013 оны 1-р сард эхний шалгалт ирсэн бөгөөд Үүл даргын  захирамжаар нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийх нэгдсэн шалгалт нэртэй том комисс десант шиг буужээ. //үргэлжлэл бий/
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших