Нууц мэдээллийн уурхай

Төрийн бус байгууллагын нэрээр төрийн өмчийг луйвардсан Д.Дашзэвэг нарын бүлэг этгээдийг шалгаж эхэлжээ

Нийтэлсэн: 2015-05-04 02:44:00

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг Батлан Хамгаалахад Туслах Нийлэмлэгийн олон тэрбумаар үнэлэгдэх төрийн өмчийн  үл хөдлөх хөрөнгө, олон га газрыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэг хэмээх төрийн бус байгууллагын удирдлага болох Д. Дашзэвэг болон түүний хамаатан садан хэсэг этгээд хувийн болгосныг  АТГ,  ЭЦГ шалгаж эхэлсэн ажээ. Гэмт этгээдүүд луйврын нарийн арга хэрэглэн төрийн олон тэрбумын хөрөнгийг хувийн өмч болгон ашиглаж байсныг иргэд битгий хэл Төрийн өмчийн хорооныхон болон харьяа яам, агентлагийнхан хүртэл мэдээгүй байна. Тэд хуурамч, тамга тэмдэг ашиглан Батлан хамгаалах яамны харьяа байсан Батлан Хамгаалахад туслах нийгэмлэгтэй яг адил нэр бүхий төрийн бус байгууллага байгуулан өөрсдийн байгуулсан төрийн бус байгууллагын нэр дээр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн газар, барилга, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн хэнд ч мэдэгдэлгүй хувийн өмч болгожээ. Хамгийн хачирхалтай нь УИХ хүртэл үүнийг мэдэлгүй тэрхүү төрийн бус байгуулагыг үйл ажиллагааг одоо хүртэл төрийн байгууллага гэж андууран улсын төсвөөс санхүүжүүлсээр байгаа нь сонин.Эх сурвалжийн мэдээлснээр Улсын Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн Авто сургууль (ДОСААФ), Холбооны сургалтын төвийн барилга, улсдаа ганц гэгдэх Буудлага спортын төвийн барилга байгууламж зэргийг мөн төрийн өмчийн газар дээр орон сууц  барих зөвшөөрөл олгох зэргээр дур мэдэн  улсад 15 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа ажээ. АТГ болон ЭЦГ-аас Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн дарга энэ бүх луйврыг гардан зохион байгуулсан Д.Дашзэвэг нарын этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд төрийн бус байгууллагын нэрээр төрийн өмчийг луйвардаж хувийн өмчид шилжүүлсэн өөр хэд хэдэн бүлэг үйлдэл тусдаа  байж болзошгүй мөрөөр эрүүгийн цагдаагийхан орсон байна.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших