Нууц мэдээллийн уурхай

Ялалт-70 : Г.К.Жуков аугаа жанжин мөн үү ?

Нийтэлсэн: 2015-04-30 08:01:30

Монголчуудын хувьд Халхын голд япончуудыг бут ниргэгч, 2-р дайны ялалтын маршал, цэргийн аугаа жанжин Г.К.Жуков бодит амьдрал дээрээ ялан дийлэхийн ухааны суутан байсан эсэх талаар Оросд шүүмжлэл өрнөөд байна. Удахгүй болох Ялалтын 70 жилийн ойн өмнө бүр ч хүчтэй яригдах боллоо.  Олон арван жилийн турш ялалтын маршал, цэргийн суут ухаантан гэгдэж байсан Г.К.Жуков нь цэрэг-стратегийн мэдлэг муутай, хатуу дарангуйлан захирагч, нэр төр алдар хүндийн төлөө хэнийг юуг ч золиослогч нэгэн байсныг Оросын судлаачид бичих болсон. “Георгий Победеносец” гэж өргөмжлүүлэгч нь дайны туршид Улаан армийн хүлээсэн асар их хохирол, цус хөлс, стратеги тактикийн аймшигт алдаа, мулгуу төлөвлөгөөний гол буруутны нэг байжээ. Ялангуяа 1941-1942 оны сүйрэлд та бидний аугаа жанжин гэж хүндэлдэг Г.К.Жуков голлон хариуцлага хүлээх учиртай гэнэ. Манай сайт Путины дэглэмд гадуурхагдсан судлаач Виктор Суворовын
“Тени победы маршал Жуков” номноос зарим сонирхолтой хэсгийг цувралаар хүргэж байна.

 ЗХУ-ын генералиусмус Сталины  1946 оны 6-р сарын 9-ны 009 тоот тушаалд “Маршал Жуков гавъяа зүтгэлийг нь зохин ёсоор үнэлсэнгүй гэсэн утгатай жөтөөрхлийн чанартай яриа гаргаж яваа нь даруу зангийн наад захын хэм хэмжээг давжээ. Улмаар өөрийн биеэр оролцоогүй Эх орны дайны үеийн бүхий л гол гол байлдааны ажиллагаа, операцийг ганцаараа төлөвлөсөн удирдсан гэх мэт яриа гаргаж биеэ хэт дөвийлгөн өргөмжлөх боллоо” гэжээ. “Ялалтын маршал”-ыг бараг хагас зуун жил мэддэг маршал  К.К.Рокоссовский нь 1930 онд Английн пролетариатийн нэрэмжит Самарын 7-р дивизийн захирагч, харин Жуков дивизийн 2-р бригадын дарга байжээ. Дивизийн захирагч ирээдүйн “Ялалтын маршал”-ыг тухайн үед “хэтэрхий зөрүүд, бараг өвчин гэмээр биеэ өргөмжлөх, бусдаар хүндүүлэх, олны анхаарлыг татах гэсэн зантай” хэмээн тодорхойлж байжээ. Гэхдээ Зөвлөлт засгийн үед энэ тодорхойлолтыг 25 жилийн турш улсын нууцад тооцож байжээ. Ердөө жилийн дараа 1931 онд Улаан армийн морьт цэргийн ерөнхий шалган байцаагч, Цэргийн зөвлөлийн гишүүн С.М.Будённый "Жуков нь намын итгэлт гишүүн ч зарим үед хэтэрхий харгис авир гаргадаг” гэж тодорхойлжээ. Гэтэл Цэргийн зөвлөлийн гишүүн гуай өөрөө захирагдагчидаа нударгаараа хүмүүжүүлдэгээр алдартай нэгэн атал тэрээр Ялалтын маршалын харгис арга барилыг гайхаж байсан гэнэ. Белорусийн цэргийн торгийн корпус команлан захирагч М.П.Ковалев нь Жуковын хувийн хэрэгт “захирагдагчидтайгаа дүрмийн бус бүдүүлэг харьцсаны учраас намын шугмаар арга хэмжээ авахуулсан” хэмээн оруулжээ. ЗХУ-ын маршал А.И.Еременко 1943 оны 2-р сарын 19-нд өдрийн тэмдэглэлдээ “Жуков бол дарангуйлан захирах дуртай бүдүүлэг этгээд…бүгдийг гишгэчиж өмнөө сөхрүүлэх гэдэг ахархан бодолтой аймшигтай хүн, дээд зэргийн албан тушаал хөөцөлдөгч” гэж бодлоо үлдээсэн гэнэ. Дайны дараа Ялалтын маршал ЗХУ-ын БХЯ-ны сайдаар ажилласан. Тэр тухай маршал С.С.Бирюзов “Жуков яаманд ирсэнээр тэсвэрлэхийн аргагүй нөхцөл байдал бий болсон. Тэрээр нухчин дарах гэсэн ганцхан л ажлын арга барилтай хүн” хэмээн ЗХУКН-ын Төв хорооны бүгд хурал дээр гомдол гаргаж байжээ. 1961 онд хуралдсан ЗХУКН-ын 22-р их хурал дээр нисэх хүчний маршал Ф.И.Голиков нь Жуковыг армийн офицер байлдагч нартаа бүдүүлэг дээрэнгүй харьцдаг гэж буруутгаад “нөхөр Жуковын тухайд миний хэлэх үг бол эрх мэдэлд хэтэрхий дуртай, алдар нэр хөөцөлддөг, хүндлүүлэх гэдэг, өөрийг нь эсэргүүцсэн бүхнийг дарах гэдэг зантай” хэмээн бараг 100 гаруй гадаад орны коммунист намын төлөөлөгчдийн өмнө шүүмжилжээ. Гэхдээ Ялалтын маршалд хамгийн хатуу бас үнэн үгийг хэлсэн хүн нь Берлины төлөө хамт тулалдсан маршал М.С.Конев байсан. Тэрээр 1957 онд буюу Октябрийн хувьсгалын 40 жилийн ойн өмнө “Правда” сонинд ярилцлага өгч Жуковд 1941 оны сүйрэлд буруутай, Сталинград, Курскын тулаанд огт оролцоогүй, Днепр мөрний баруун эрэгт болсон бүтэлгүйдлийн эзэн, Ельна, Ржев, Берлиний хананы дэргэд орос цэргийн цогцосоор махан овоо босгосон зэргийг нь сануулан аугаа жанжин биш харин авъяас чадваргүй нэгэн байсныг нь  тод хэлж өгчээ. Маршал Конев энэ ярицлагынхаа хариуг хатуухан хүртсэн агаад хэдхэн сарын дараа болсон  Октябрийн хувьсгалын 40 жилийн ойн баярын шагналын хур түүнийг тойрон гарчээ. Тэр үеийн ЗХУ-ын бүх маршал, армийн генерал зэрэг цэргийн дээд зиндааныхан болох генералиссимус Сталин, маршал Булганин, Василевский, Еременко, Конев, Захаров, Голиков, Рокоссовский, Тимошенко, Бирюзов, Буденный, Ворошилов, Чуйков, Говоров, Соколовский, Гречко, Москаленко, адмирал Кузнецов нар бүгд Ялалтын маршалд таагүй ханддаг цэргийн суут ухаантай гэдгийг нь хүлээн зөвшөөрдөггүй байсан гэнэ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших