Нууц мэдээллийн уурхай

Монголын загасыг тонн тонноор гаргадаг хятад иргэн Сун Жин Юун гэж хэн бэ ?

Нийтэлсэн: 2015-04-30 04:12:48

Хятадтай харилцаа сайжрахаар буга ховорддог бол өдгөө загас нэмэгдэх нь… Хятадын иргэн Сун Жин Юун гэгч нь Монголын цөөн загасыг тонн тонноор зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй гаргаад дуусгаж байгаа гэнэ. Мэдээж тэрээр өөрөө тор уурга бариад гол нуурт зогсохгүй. Харин манай хэдэн загасны наймаачдыг өөрийнхөө өмнөөс ажиллуулаад богино хугацаатай өгсөн урьдчилгаа мөнгөөрөө боомилон цагдаа шүүхээр айлгаж суудаг болжээ. Түүний энэ урхинд орсон наймаачид эцэстээ бөөн өрөнд унаж баларчээ. Тэдний нэг болох Г.Ж гэдэг эмэгтэй Сун Жин Юунтэй 2012 оноос “хамтран ажиллаж”.  Гэтэл өдгөө  1 кг-ыг нь 1300 төгрөгөөр тооцон  нийт 25 тн загасны үнэ болох 32.5 сая төгрөг бэлнээр авсан гэх гэрээг хятад иргэн гаргаж иржээ. Харин тэрээр тимй их мөнгө бэлнээр аваагүй гэнэ.  2012 оны 6-р сард 800 мянга,  2012 оны 7-р сард 1.2 сая гэх мэтээр авсан баримт монгол эмэгтэйд байдаг. Түүнээс гадна Сун Жин Юун найз Гаова гэдэг өвөрмонгол эмэгтэй өөрсдөө мэдэж байгаа юм чинь гээд нийт дүн 32 сая гэсэн задаргаатай болон задаргаагүй хоёр гэрээ хийгээд нотариатаар батлуулая гэжээ. Түүнд итгэсэн Г.Ж хоёр гэрээгээ өгөөд явтал араар нь нийт 32 сая төгрөг өгсөн гэх ганц гэрээг л батлуулсан гэнэ. Загас бэлтгэлийн тухайд эхлээд  25 тн загас бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулах үед  Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга 10 тн, Ногоон нуур сумын Засаг дарга  Ачит нуураас 5 тн загас олборлох эрхийг тус тус өгчээ. Үүн дээрээ нэмэн Увс аймгийн Сагил сумаас 5 тн загас бэлтгэх эрхийг урьдчилгаа 2.3 сая төгрөгөөр худалдан авсан гэнэ. загас бэлтгэхэд гардаг  давагдашгүй хүчин зүйл болох нуурын хөлдөлт, орон нутгийн засаг захиргааны зөвшөөрөл өгсөн гэрээ, мөн газар дээрээ загас кг тутмын үнэ өссөн, олдоц муу зэрэг асуудлаас болж бэлтгэн нийлүүлсэн загас нь жин хэмжээндээ хүрэхгүй байх явдал гардаг аж.  Хөдөөнөөс Сун Жун Юунд утсаар энэ жил жин хэмжээндээ хүрч бэлдэж чадахгүй нь үнэ өндөр, олдоц муу байна хугацаагаа сунгаач гэж хүсэлт тавихад надад хугацаа байхгүй, байгаа загасаа аваад шууд ир, жин тонн бага байх хамаагүй гэжээ.  2013 оны эхээр загасаа ачаад Улаанбаатар хот руу ирэх замд Сун Жун Юуны найз Гаова гэгч утсаар ярихад цаадахдаа хэлэлгүйгээр надад өгчих гээд 4 тн загасыг 5. Саяар худалдан авчээ. Тэр мөнгөөр нь Дарь Эхэд загас зарж байсан хүнээс дахин 2 тн загас нэг кг-ыг нь 2.200 төгрөгөөр худалдан авч загасаа пүүлж үзэхэд 11 тонн болох ёстой байтал 7.4 тонн болжээ. Ингээд Дорнод аймгийн Хавиргын боомтоор 15 тн загасыг тусгай зөвшөөрөлтэйгээр гаалиар гаргаж өгчээ.  Тухайн үед дутуу нийлүүлсэн загасаа ирэх жил авчих гэхэд Сун Жун Юун зөвшөөрсөн гэнэ. Гэтэл  Сун Жун Юун нь загас авахгүй гэсэн боловч өөр хүнээс 6 тн загасыг зөвшөөрөлгүй авч Дорнод аймгийн Хавиргын боомтоор гаргасан гэсэн хэмээн Г.Ж баталжээ. Иймд манай холбогдох байгууллага энэ хэргийг шалгах хэрэгтэй. Энэ нь манай загасны олборлолтонд хятад иргэдийн монополь тогтож орон нутгаас зөвшөөрөлгүй загас бэлтгүүлэн нутаг руугаа гаргадагийг баталж байна.


 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших