Нууц мэдээллийн уурхай

МХЕГ-ынхан “Монболгаргео”-гийн дотоод зөрчилд хутгалдсан нь -1

Нийтэлсэн: 2015-04-30 03:36:53

МХЕГ-ыг шинэ дарга удирдаж байгаа. Өмнөх үед урхагшсан олон гажуудал завхралыг засаж чадах эсэхийг цаг хугацаа харуулах байх. МХЕГ-д архагшсан хамгийн ноцтой завхралын нэг нь бизнесийн бүлэглэл  хоорондын маргаан, дотоод зөрчилд төрийн эрх мэдлээ ашиглан оролцдог дэвэргэдэг явдал юм. Бүр нэг талд нь илт үйлчилж өрсөлдөгчөө дарах зайлуулах гэсэн зорилгод нь гар хөл болдог. Үүний нэг жишээг МХЕГ-ын өмнөх удирдлагын үед гарсан “Монболгаргео”-гийн хэргээс харж болно. Тухайн хэрэгт МХЕГ-ын дарга Д.Батмөнх, дэд дарга Т.Эрдэнбилэг нар сөргөлдөгч хоёр талд орсон байж болзошгүй баримт харагддаг. Үйл явдлыг өгүүлэхэд "Монголболгаргео" компанийг Болгар улсын  50%, Монгол Улсын 50%-ийн хөрөнгө оруулалттайгаар 1998 онд байгуулжээ. 2011 онд Монголын өмчлөлийн төрийн мэдлийн 85420 ширхэг хувьцааг худалдсныг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” худалдан авч. Гэсэн ч тус компаний дүрэмд өөрчлөлт оруулж , улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа гэнэ. Ингээд  “Жинлиань”-ний Л.Ундрах, Д.Лхагвасүрэн нар болон “Монголболгаргео”-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял, Ж.Пүрвээ гэсэн хоёр удирдлагатай болжээ. Тэд одоо ч гэсэн бие биенээ компаний эрхийг ууль бус аргаар булаан авч алт олборлох үйл ажиллагаа явуулсан, татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, хууль бусаар олборлосон алтаа буюу орлогоо нуун дарагдуулж “Монголболгаргео”-г ихээхэн хэмжээний өрөнд оруулсан гэх зэргээр  буруутгадаг. Өдгөө шүүхийн шатны маргаанаар хууль ёсны захирал нь Л.Пүрэвгял мөн гэж тогтоогдож. Үүнийг нь “Жинлиань”-ийхан хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд түүнийг “Монголболгаргео"-гийн эд хөрөнгийг албан тушаалаар урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн цагдаад эрүү үүсгүүлжээ. Учир нь энэ аймагт булаацалдаад байгаа алтны орд нь байдаг гэнэ. Энд нь нөгөө тал нь алт олборлоод байгаа тул Л.Пүрэвгял нь  “Жинлиань”-ний  хууль бус ажиллагаанд хяналт тавьж уулын ажлын төлөвлөгөөг батлахгүй түр түдгэлзүүлж байх хүсэлтийг АМГ, МХЕГ-д тавьж хөөцөлджээ. Түүний гомдлийг МХЕГ-ын дэд дарга Т.Эрдэнэбилэг хүлээн аваад Баянхонгор аймгийн МХГ-аар шалгуулан алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байсныг нь зогсоож  тоног төхөөрөмж, машин механизмыг нь лацаджээ. Лацдуулсан “Жинлиань”  нь эргээд МХЕГ-ын дарга Д.Батмөнхөд гомдол гаргаж. Мөн дэд даргыг нь АТГ-д өгчээ. "Жинлиань" компаниий гомдлын дагуу АТГ-аас Т.Эрдэнбилэгийн үйлдэлд ашиг сонирхлын зөрчил магадгүй гэсэн үндэслэлээр шалгах тухай албан тоот иржээ. Харин Д.Батмөнх үүнд нь тулгуурлан "Монголболгаргео" -ийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах нь үндэслэлгүй" гээд тус компаний алт олборлолтын үйл ажиллагааг “хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд үргэлжлүүлэхийг” Баянхонгор амйгийн МХГ-д даалгажээ. Ингээд “Жинлиань”-ний захирал Л.Ундрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн нар нь лацадсан лацыг авч алт олборлолтоо эхлүүлжээ. Ийнхүү нэг талын гомдлоор дэд дарга нь алтны уурхайг хаасан байхад нөгөө талынх нь хүсэлтээр дарга нь нээж өгсөн хэрэг гарч./үргэлжлэл бий/

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших