Нууц мэдээллийн уурхай

З.Энхболд “Мөрөөдлийн ажлын хэсэг” бүрдүүлжээ

Нийтэлсэн: 2015-04-30 02:06:19

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Ахлагчаар нь Л.Эрдэнэчимэг томилогдож гишүүдэд нь А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нар багтсан юм. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг харсан арван хүн тутмын наймынх нь урам хугарч толгой сэгсэрч байгаа гэнэ. Монголын мега төслийн маш чухал гэрээг дүгнэж цэгнэж чадах хүн эдний дунд С.Ганбаатараас өөр алга гэхэд болно. Д.Ганхуяг нь УУ-н сайд байхдаа гадныханд гологдож эвгүй нэр хоч авч байсан удаатай. Шинэчлэлийн Засгийн газарт байхдаа “Шенхуа”-тай олигтойхон ч гэрээ байгуулж чадаагүй. А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нарт мега төсөл дээр ажиллах мэдлэг чадвар туршлага байгаа гэхэд эргэлзээтэй. Мөн хотын дарга нарын мэдэгдлээр дахин  төлөвлөлтийг ч ойлгох чадваргүй нь тогтоогдсон Д.Сумьяабазард энэ нь бас л томдсон ажил биз. Ер нь Их хурал, Засгийн газарт ажилладаг бөх гишүүд, зөвлөх нар дандаа өөртөө ахадсан ажил авсан байдаг нь гайхалтай. “Хурд”-ын захирал хурдан машинуудаараа нүүрс зөөдөг бизнестэй байсан тул наанадаж ашиг сонирхолын зөрчлийг нь тооцож үзмээр юм. Их хурлын чуулганы танхимд харагдадгүй шахам байдаг Б.Наранхүүгийн Тавантолгойн тухай мэдээлэл ойлголт жирийн иргэдийнхээс нэг их дээрдэхгүй. Хамгийн сүүлд нь ажлын хэсгийн ахлагч арай дэндэж байна. Сэтгүүлчийн ганцхан асуултанд балмагдан хамаагүй бурж өгдөг хатагтай М.Энхсайханы толгой эргүүлсэн тайлбар шалтагийн учрыг олох болов уу…Олон нийт энэхүү ажлын хэсгийг “мөрөөдлийн” гэж тодорхойлж байгаа бол улстөрийн хүрээнийхэнд “зэвүүн” хэмээн үнэлэгдэж байна.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших