Нууц мэдээллийн уурхай

40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог

Нийтэлсэн: 2015-04-29 05:58:18

Бидний сэтгэл зүйд нас нөлөөлдөг үү? Нас бидний сэтгэл зүйд нөлөөлдөг үү? гэсэн асуулттай цаг хугацаа улиран одох тусам хүмүүс илүү их тулгардаг. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар нас хүний сэтгэл зүйд нөлөө үзүүлдэг. Хүний насыг хэд хэдэн үечлэлүүдэд ангилахын зэрэгцээ нэг насны үечлэлээс нөгөөд шилжихэд сэтгэл зүй, физиологийн хувьд тухайн хүнд тодорхой өөрчлөлтүүд гардаг.

Бидний мэдэхээр 40 гарсан эр, 4 дарсан ат гэдэг. Монголчууд 40 гарч амьдрал эхэллээ, тэгширлээ гэж бэлэгдэн ярьдаг. Дунд насны “шилжилтийн үе” хэмээн нэрийддэг. Дунд нас эрэгтэй, эмэгтэй хүмүүст нөлөөлөх нөлөөллийн хувьд ижил байдаг ч эмэгтэйчүүд үүнийг илүү мэдрэгээр тусгаж авдаг. Ийм ч учраас дунд буюу 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог, тэдний нийгмийн болон бусадтай харилцах харилцаа, тулгардаг асуудлын талаар хөндөхийг оролдлоо.

Энэ насны эмэгтэйчүүдэд бие махбодийн онцлогийг дагалдан сэтгэл санаанд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гардаг. Ялангуяа,
- гэнэт сэтгэлээр унах,
- сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болох,
- өнгөрсөн амьдралдаа харамсах
- ирээдүйдээ итгэл багатай болж хувирах
- хэт хөөрөх, баярлах, гуних,
- эмэгтэй хүний сайн чанаруудаа гээсэн мэт сэтгэгдэл төрөх,
- хүүхэд төрүүлэхгүй болсон хэмээн уйтгарлах,
- ганцаардах, бусадтай харилцаж чадахаа больсон мэт санагдах өөрөөр хэлбэл: нийгмээс тусгаарлагдсан мэт өөрийгөө төсөөлөх зэрэг түр зуурын шинж илэрдэг.

Мөн энэ үед гэр бүлийн асуудлыг гардан шийдэх, үр хүүхдээ нийгмийн амьдралд бэлтгэх, нөхрийнхөө ажил албан тушаал дэвших, амжилт гаргахад нь туслах үүрэгтэй хэмээн боддог.

Өндөр настай болсон аав, ээждээ санаа тавьж, асрахын зэрэгцээ насанд хүрч, нийгмийн амьдралд идэвхтэй байр суурь эзэлж байгаа өөрийн хүүхдүүдээ анхаарал халамжаа нэгэн зэрэг үзүүлэх, зөв чиглүүлэх гээд тэдэнд маш их үүрэг хариуцлага оногддог. Үүндээ тэд зарим талаар сэтгэл дундуур байх нь элбэг тохиолддог. Гэр бүлийн амьдралын нэгэн хэвийн эсвэл тогтворгүй байдалтай байх явдал ажиглагддаг. Гэхдээ бүх эмэгтэйчүүдэд ийм явдал тохиолдоггүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Ийм байдалтай нь холбоотойгоор “шувууны хоосон үүр” хэмээх хам шинжийн эмгэг илэрдэг. Энэ нь үр хүүхдүүд нь өсөж том болоод өрх тусгаарлахад гэр орон нь хоосон оргих мэт сэтгэгдэл төрдөг төдийгүй зарим нь сэтгэл санаагаар унаж гутралд ордог байна. Энэ байдалд хүрэхэд дараах шалтгаанууд нөлөөлж болно.

- Амьдралын орчин, хэв маяг, хот болон хөдөө амьдардаг эсэх,
- Нийгэмд эзлэх байр суурь, хариуцлага,
- Гэр бүлийн байдал /амьдрал/,
- Нийгмийн орчин буюу ажил, мэргэжил, ажлын байрны стресс,
- Сэтгэл зүйн байдал, дарамт, түгшүүр,
- Бие бялдарын онцлог,
- сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл,
- Гэр бүл, ажил, ойр дотныхон, найз нөхдийн харилцаа,
- Цэвэршилт,
- Өөрийн үнэлэлтийн бодит байдлууд их хэмжээгээр нөлөөлдөг.

Амьдралын орчин, хэв маяг, хот болон хөдөө амьдардаг эсэх
Хот болон орон нутгийн соёлын ялгаа улам бүр ихсэж байгаа энэ үед нийгмийн хөгжлөө дагаад хөдөөгөөс хотыг зорих гэр бүл, хүмүүсийн тоо ихсэж байна. Ялангуяа хөдөөгөөс хотод шилжин суурьшиж байгаа энэ насны эмэгтэйчүүд амьдралын орчин нь өөрчлөгдөж, түүнд дасан зохицоход нэлээд бэрхшээлтэй учирдаг. Энэ үйл явц нь хувь хүний сэтгэл зүйд болон нийгмийн сэтгэл зүйд олон арван өөрчлөлтүүдийг авчирдаг. Энэ байдал хувь хүн болгонд хувийн сэтгэл зүйн онцлогоос хамаараад янз бүрээр нөлөөлдөг. Энэхүү амьдралын орчин, хэв, маягаас хамаараад сэтгэл зүйд эерэг, сөрөг хэрхэн нөлөөлөх нь эмэгтэйчүүдийн өөрсдийн сэтгэл санааны байдлаа өөдрөг байлгаж, өмнөө зорилготой, үзэл бодол болон өөрийн санаа сэтгэлээ барихаас гадна өөрийн сэтгэлийн мэдрэмж, сэтгэл догдлолоо тогтвортой түвшинд байлгахаас их зүйл хамаарна.

Нийгэмд эзлэх байр суурь, хариуцлага
Нийгэмд эзлэх байр суурь нь өөрийнх нь хувьд бахархал хүндлэл болсон байхад зарим эмэгтэйчүүдийн хувьд өөр байдаг. Алдсан цаг хугацаа, боломжоо нөхөх гэж маш их эрч хүч, шаргуу байдал гаргах тохиолдол ч энэ насныханд нэлээдгүй тохиолддог. Мөн практикаас харахад нийгэмд эзлэх байр суурь, хариуцлага нь өндөрсөж, санхүүгийн асуудлаа бие даан шийдэх хэмжээнд очсон байдаг ч сэтгэл санааны хувьд бусдаас илүүтэйгээр хайр халамжийг хүсч сэтгэлийн дэмжлэг, ойлголцол гэх мэт сэтгэл зүйн маш олон хэрэгцээнүүд энэ насанд нууцлагдмал байх нь элбэг байдаг. Ялангуяа эсрэг хүйстнээсээ илүү их хайр халамжийг хүсч байдаг. Энэ нөхцөл байдал нь нийгэмд эзлэх байр суурь тогтвортой байх боломжийг харуулж байна.

Гэр бүлийн байдал /амьдрал/
Энэ насны эмэгтэйүүдийн хувьд гэр бүлийн амьдрал хамгийн үнэ цэнэтэй зүйл байдаг. Ялангуяа үр хүүхэд, эр нөхөртэйгээ хамтран босгосон амьдрал маш их үнэ цэнэтэй байдгаас эр нөхрийн хайр халамж дунд насны эмэгтэйчүүдэд юу юунаас илүү чухал байдаг. Мөн энэ насанд хүүхдүүдийн амьдралын олон арван сонголтууд эцэг, эхчүүдийн сэтгэл санааг тогтворгүй болгох тохиолдол бий.

 

NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших