Нууц мэдээллийн уурхай

МАН-ын тендерийн “мангас” С.Бямбацогт…

Нийтэлсэн: 2015-04-29 04:26:12

“Шийдлийн” газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьянтивийг “оролдож” эхэлсэн бололтой. Үүнд нь аймгийн МАН-ын хорооны ИТХ дэх төлөөлөгчдийн хагарал нэмэр болж байгаа гэнэ. Засаг дарга Ж.Жамьянтив нь аймгийнхаа МАН-ын хорооны дарга агаад ИТХ дэх намын бүлгээ “базаж чадаагүй” харин ч цөөнгүй дайсантай аж. Тэд ямар нэгэн санал хураалт асуудал хэлэлцэхэд аймгийн Засаг даргынхаа эсрэг санал өгөх замаар эсэргүүцлээ илэрхийлдэг болсон. Гэхдээ ил бус нууц санал хураалтанд энэ аргаа хэрэглэдэг ч Ж.Жамьянтив даргын цэргүүд хэн нь намын дүрмээ зөрчин намаасаа сонгогдсон Засаг даргынхаа эсрэг товчлуур дарсаныг яаж ийгээд мэдчихдэг гэнэ. Энэ удаагийн явдалд ч аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын сонгогдсон Б.Өлзийсайхан, Ж.Отгонбаяр нарыг өөрийнх нь эсрэг санал өгсөнийг “тагаж мэдэн илрүүлээд” хатуу арга хэмжээ авч намаасаа хөөлгөн бүр ИТХ-ээс татуулсан гэнэ. Хэрэг явдал Ерөнхий сайдаас ирсэн аймгийн Засаг дарга Ж.Жамьянтивтэй холбоотой нэгэн бичгээс болж. Гүйцэтгэх засаглалын тэргүүний бичигт чухам юу бичигдсэн ч тодорхойгүй ч аймгийн ИТХ-ын 7-р хуралдаанаар Засаг ноёнтой холбогдуулан ирсэн Ерөнхий сайдын бичгийг хэлэлцээд нууцаар санал хураажээ. Уг санал хураалтын үер  Б.Өлзийсайхан, Ж.Отгонбаяр нар нь МАН-ын дүрмийн 6-р зүйлийн 6-5-4 дэх заалтыг зөрчин намаасаа сонсгогдсон Засаг дарга миний эсрэг санал өгсөн нь хэмээн Ж.Жамьянтив аймгийнаа намын хорооны Хяналтын хороондоо гомдол гаргаж. Нууц санал хураалтын үер хоёр “эсэргүүг” өөрийнх нь эсрэг санал өгсөнийг хэрхэн олж мэдсэнээ Засаг дарга тодорхой дурдаагүй гэнэ.  “Хоёр эсэргүүний” нэг Ж.Отгонбаяр нэлээд шартай хүн гэнэ. Тэрээр Ерөнхий сайдаас Засаг даргын үйл ажиллагаатай холбогдуулж албан бичиг ирсэнийг баталж. Тэгээд ИТХ хуралдаж нууцаар санал хураахад “…зарим хүмүүст аймгийн Засаг даргын үйл ажиллагаа таалагдаагүй болохоор эсрэг санал гарч ирсэн байна лээ” гэжээ. Хуралдааны дараа бүтэн сайн өдөр гэртээ байж байтал “энхрий хайрт” намынх нь Хяналтын хорооны гишүүн Эрдэнэцогт утсасдан “чи аймгийн Засаг даргын эсрэг санал өгөөд намаасаа урвасан байна. Энэ чинь тодорхой болсон” гэж зандарчээ. Тэгэхээр нь  Ж.Отгонбаярын дургүй  хүрээд  “Ер нь Засаг даргын эсрэг санал өгсөн байсан ч яадаг юм бэ?” гэж адарч. Харин энэ нь эргээд өөрт гай болжээ. Аймгийн МАН-ын хорооныхон үүнийг нь намаасаа урваж намаасаа сонгогдсон Засаг даргынхаа эсрэг аймшиггүйгээр эсрэг санал өгсөнөө хүлээн зөвшөөрч хэрэг хэмээн хүлээн авчээ. Ингээд цаашаа бүх ажиллагаа гэрлийн хурдаар явагдаж. Аймгийн МАН-ын хорооын тэгүүлэгчид, Хяналтын хороо хамтран хуралдаад  Б.Өлзийсайхан, Ж.Отгонбаярыг намынхаа ариун эгнээнээс хөөх тогтоол гаргажээ. Мань “хоёр эсэргүү” тойргоос сонгогдоогүй харин жагсаалтаар ИТХ-д орсон тул намаасаа хөөгдсөн тул МАН-ыг төлөөлөн суух эрхгүй болж таарчээ. Мөн хурлаас олонхийн шийдвэрээр “эсэргүүй хоёрыг” аймгийн ИТХ-ээс эргүүлэн татах асуудлыг бэлтгэж оруулахыг ИТХ дэх МАН-ын бүлгийн дарга Ж.Пунцагт даалгасан гэнэ. Намын бүлгийн дарга намын шийдвэрийн дагуу . жагсаалтаар сонгогдсон Б.Өлзийсайхан, Ж.Отгонбаярыг аймгийн ИТХ-аас эргүүлэн татах хүсэлтээ ИТХ-ын тэргүүлэгчидэд албан тоотоор явуулжээ. Өөрсдийг нь аймгийн улстөрийн танцангаас  шахаж гаргах ажиллагаа ид явагдаж байгааг “эсэргүүй хоёрыг” огт мэдээгүй гадарлаагүй болж таарч. Хурлын тэгүүлэгчид хуралдаад МАН-ын хоёр төлөөлөгчийг эргүүлэн татах асуудлыг ИТХ-ын 9-р хуралдаанаар хэлэлцэх асуудлын тоонд албан ёсоор оруулж чадаж. Уг хуралдаан дээр Ардчилсан намаас МАН ынхан ямар учраас хоёрын хоёр төлөөлөгчөө ИТХ-аас эргүүлэн татах болсон талаар асууж байсан гэнэ. Тэгэхэд нь Ардын намынхан энэ бол манай намын дотоод нууц асуудал гээд хариулаагүй аж. Гэсэн ч ямар нэгэн тайлбар хэлэх хэрэгтэй болсон тул аймгийн МАН-ын хорооны Хяналтын хорооны гишүүн  Эрдэнэцогт нь ИТХ-ын төлөөлөгч Б.Өлзийсайхан, Ж.Отгонбаяр нар нь МАН-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тайлбар хийжээ. Үүний дараа уг асуудлыг хэлэлцэхээр болж хэлэлцэх асуудлын жагсаалт өөрчлөлт оруулаад  ажлын албаныхан холбогдох материалын хамт төлөөлөгч нарт шөнө явж  тараасан гэнэ. Харин “хэргийн эзэн” болох Б.Өлзийсайхан, Ж.Отгонбаяр нарт материал өгөх гэсэн боловч утсаа авахгүй, хөдөөнөөс ирсэн эсэх нь мэдэгдэхгүй байсан тул өгч чадаагүй гэжээ. Ийнхүү “эсэргүү хоёр” ямар учраас ИТХ-аас эргүүлэн татагдаж байгаагаа мэдэхгүй таг харанхуй улс хуралдаандаа иртэл “аймшигт ял” тулгасан гэнэ. Ерөнхийдөө  “хоёр эсэргүүг” эргүүлэн татах хурал анхнаасаа нэг намын дотоод асуудал хэлэлцэж байгаа  юм шиг болжээ. Учир нь энэ хуралдаанд АН-ын бүлгийн нэг ч гишүүн оролцоогүй, дан Ардын намынхан сууж. Хуралдаан дээр мань хоёр өөрсдийгөө хамгаалж чадсангүй. МАН-ын бүлгийнхэн “эсэргүү хоёр”-ыг МАН-ын нэрийн өмнөөс хуульд зааснаар жагсаалт буюу квотоор нэр дэвшиж орж ирсэн,  ямар нэгэн тойргоор өөрийн хүчээр гарч ирэн сонгогдоогүй тул олон юм битгий ярь, намын дүрмийг зөрчиж намаасаа сонгогдсон Засаг даргынхаа эсрэг санал өгсөн урвасан үйлдэл хийсэн гэх зэргээр дайрсаар эргүүлэн татах тогтоол гаргаж чаджээ. Б.Өлзийсайхан, Ж.Отгонбаяр нар нь намын жагсаалтад 5-6-д бичигдсэн байж. Тэр хоёрыг эргүүлэн татсан тул оронд нь 7-8-д бичигдсэн Т.Батцэнгэл,  С.Болдбаатарыг оронд ИТХ-ын төлөөлөлөгч болгон бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоол араас нь залгуулан шууд гаргасан гэнэ. Ийнхүү Засаг дарга Ж.Жамьянтив өөрийнх нь эсрэг санал өгсөн хоёр төлөөлөгчийг намаас нь хөөлгөөд дээрээс нь ИТХ-ээс эргүүлэн татуулаад “нам дарч” авчээ. Энэ нь бусдад нь нь сайн сургамж болсон тул өдгөө Засаг даргынхаа эсрэг санал өгөх том толготой төлөөлөгч МАН-ын бүлгээс л лав ахиж гарахгүй гэнэ. “Эсэргүү хоёр”нийлэн ИТХ-ыг хууль бус тогтоол гаргасан хэмээн заргалдсан боловч эхлээд ном журмаараа “энхрий хайрт” МАН-тайгаа учраа ол гээд халгаасангүй. Мань хоёрыг эргүүлэн татах шийдвэр нь тэднийг МАН-аас хөөсөн аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэсэн болж таарчээ.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших