Нууц мэдээллийн уурхай

ШУТИС-ийн ректор Б.Очирбат аттестатчилалын шалгалтыг ажлаас халах шалтаг болгожээ

Нийтэлсэн: 2015-04-28 02:45:37

Багш нарыг аттестатчлах шалгалт бүх сургуулиудад явагддаг.  Гэхдээ цөөнгүй сургуулийн удирдлага энэхүү шалгалтыг багш нарыг ажлаас нь халах арга хэрэгсэл болгон ашигласаар байгаа гэнэ. Үүний нэг жишээ болохоор явдал ШУТИС-д гарчээ. Тус сургуулийн Шинжпэх Ухаан Технологийн ахлах сургуулийн багш нарын хийж гүйцэтгэсэн ажпыг гурван шалгуур үзүүлэлтээр нийт 100 хүртэлх оноогоор дүгнэх аттестатчилалын шалгалт явагджээ. К.Д гэдэг багшийг амралттай байх үед нь дуудан шалгалтанд оруулж. ШУТИС-ийн ахлах сургуулийн багш нарыг аттестатчилсан комиссын шийдвэрээр багш тус багшийг нийлбэр дүнгээр 66.00 оноо авч, мэргэжил ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцээгүй нь тогтоогдсон гэсэн дүгнэлт гаргасныг ректор Б.Очирбат шүүрэн авч ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэр гарган ажлаас халжээ. Тодруулбал тухайн багшийг эцэг, эх, сурагчдаас өгсөн үнэлгээгээр 19.50, мэргэжлийн шалгалтын оноо 14.70, тайлан хамгаалалтаар 31.80, нийт аттестатчиллын нэгдсэн дүн 66.00 оноо авсан ч дараа нь ахин шалгаад 6 оноо нэмж олгон нийлбэр оноог нь 72 оноо болгожээ. Гэсэн ч босго оноонд хүрээгүй гэсэн шалтаг олж хөдөлмөрийн гэрээг нь шууд цуцалжээ.  ШУТИС-ын удирдлага одоо болтол аттестатчиллын шалгалтыг захиргааны явцуу эрх ашигт буюу ажлаас халах ажиллагаандаа хэрэглэсээр байна. Хэдийгээр шалгалт явагдсан ч сурагчдын сэтгэл ханамжийн үнэлгээ, нэгдсэн дүнг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй байгаа гэнэ. Хамгийн гол нь журмандаа аттестатчиллын дүн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш харин  улирлын мөнгөн урамшуулал авах, хасах үндэслэл болно гэж заасан атал үл хайхран тухайн багшийг шууд халсан гэнэ. Хэрэв энэхүү шалгалт нь захиргааныханд ажлаас халахад л хэрэгтэй байдаг юм бол гол зорилго болох багшийн мэдлэг чадварыг үнэн бодитоор дүгнэх явдал нь бүрэн алдагджээ хэмээн ШУТИС-ийн багш нар ярьцгааж байна.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших