Нууц мэдээллийн уурхай

Ц.Сүхбаатар захирал “Оргил рашаан сувилал”-ыг 83 саяын төлбөрт унагаад халагджээ-2

Нийтэлсэн: 2015-04-28 02:30:28

…Мөн Нийслэлийн Засаг даргын “зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох” тухай захирамж гарсан гэнэ. Сувиллын ТУЗ нь өнөөх алдарт гэрээг цуцалсан тул шинээр томилогдон ирсэн гүйцэтгэх захирал О.Сэмэр “Нью капитал”-д барилга угсралтын ажлыг зогсоож байгааг мэдэгдсэн албан бичиг явуулжээ. ТӨХ-оос давхар бичиг ирж тал талаасаа шахуулсан “хөрөнгө оруулагч” хүнд байдалд орон арга буюу барилгын ажлаа зогсоожээ. Компаний удирдлага нь удаа дараа О.Сэмэр захиралтай очиж уулзан “бид газрыг чинь аваагүй, зөвхөн танай газар дээр хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байгаа”  гэж тайлбарласан боловч ТӨХ-оос анхнаасаа зөвшөөрөл аваагүй гээд халгаасангүй гэнэ.  Нэгэнт спорт цогцолбор, дулаан гарш барих нь худлаа болсон тул оруулсан хөрангөө олж аваад салахыг зорьж. Гэсэн ч тэр нь тийм ч амар бүтсэнгүй.  Төрийн өмчит компаний нийтлэг зангаар “Оргил рашаан сувилал” нь мөнгө өгөхгүй хэмээн зүсэн бүрийн арга хэрэглэсэн гэнэ.  Гүйцэтгэгч компани нь авсан 80 саядаа багтаан автомашины гражийн хэсгийг бүрэн дуусгасан байж.  Амаар хэлээд мөнгийг өгөхгүй байсанд 2014 оны эхнээс “Оргил рашаан сувилал” ТӨХК нь хуулиа зөрчиж, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсаны улмаас бусдад хохирол учруулсан хэмээн 80 сая төгрөгөө нэхэн шүүхдэж гарчээ. Эхний шатанд ялсан ч давж заалдах дээр ахин хэрэг нь буцаагдаж. Хоёр тал оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээн дээр марган бөөн хэрүүл болж. “Нью капитал” нь хүсэлтээр ахин шинжээч томилох болж шүүх “Дамно” гэдэг компанийг томилжээ. Уг компаний гаргасан төсөвт өртгийн шууд зардал 79, нийт зардлын 118 сая төгрөгийг  “Оргил рашаан сувилал”-ынхан хүлээн зөвшөөрсөнгүй. Харин ч та нар үнэлгээг 2014 оноор гаргасан нь буруу, анх гэрээ хийгдсэн 2012 оны зах зээлийн  үнэ хашны байдлаар зардлыг гаргуулна, дахин шинжээч томилуул хэмээн эсэргүүцжээ.  Мөн гүйцэтгэгч “Боорчи”-ийг нь барилгын тусгай зөвшөөрөлтэй байсан эсэхийг нь тогтоолгохоор БХБЯ-нд хүсэлт тавьж. Хэрвээ тусгай зөвшөөрөлгүй байсан бол сувилал төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх боломжтой байсан гэнэ. Гэтэл яамнаас гүйцэтгэгчийг нь барилга барих бүрэн эрхтэй гэсэн хариу ирүүлж А.Сэмэр захирлыг унтууцуулж. Хоёрдахь удаагаа томилогдсон шинжээч барилгыг гурван янзаар зардлыг нь тодорхойлсон бөгөөд автомашины гражтай, спорт заалны барилга угсралтын ажлын зардлыг  2012 оны байдлаар  84.3 сая төгрөг гэж гаргажээ. Үүнийг нь өдгөө “Оргил рашаан сувилал” зөвшөөрөхөс өөр аргагүй болж мөн төлөхөөс бултах ямар ч замгүй болсон гэнэ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших