Нууц мэдээллийн уурхай

Ц.Сүхбаатар захирал “Оргил рашаан сувилал”-ыг 83 саяын төлбөрт унагаад халагджээ-1

Нийтэлсэн: 2015-04-27 03:56:19

Манай нэртэй рашаан сувилалын нэг “Оргил рашаан сувилал” нь шинэ оныг тааруухан эхэлжээ. Учир нь эдийн засгийн хямралын оргил болсон жилд хувийн энгэн компанид 80 сая төгрөгийн төлбөр төлөх болж. Тэр азтай компанийг “Нью Капитал” гэдэг гэнэ. “Оргил рашаан сувилал” нь ТӨХК агаад ТУЗ-тэй, ТӨХ-өөс томилогддог гүйцтэгэх захиралтай гээд ер нь энэ мэт хуудуутай хэрэгт орооцолдмооргүй хяналттай газар баймаар юм. Гэсэн хуульб ус шийдвэр гаргаад хувийн компанийг сувилалын мэдлийн газарт оруулснаараа эцэст нь өөрсдөө буруутан болжээ. Хувийн компани мөнгөө гаргаад хөрөнгөө оруулчихсан тул хөөж гаргахын тулд оруулсан хөрөнгийг нь буцаан төлөхөөс өөр аргагүй болж.  Гэхдээ энэ явдал нь өмнөх захирлын үед болсон хийгдсэн гэрээнээс үүдэлтэй гэнэ.  “Нью капитал” компаний нь 2012 оны 6-р сарын 4-нд “Оргил рашаан сувилал” ТӨХК-тай “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тоот гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулжээ. Гэрээнд сувилалыг төлөөлөн аж ахуй хангамж эрхэлсэн дэд захирал Х.Нармандах гарын үсэг зурж тухайн үед “Оргил рашаан сувилал”-ын гүйцэтгэх захирал байсан Ц.Сүхбаатар баталсан гэнэ. Баяр ёслолын байдалтай байгуулсан гэрээний дагуу “Нью капитал”  нь рашаан сувилалын амрагчид болон нийт ажилтан, албан хаагч, иргэдийн бие бялдарыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор биеийн тамир, спортын ордонг авто гражийн хамт шинээр барьж ашиглалтад оруулах гэгээлэг үүрэг хүлээжээ. Өмнө нь хэдий олон нийтэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага. ч байгуулагдаснаасаа хойш  40 жил болохдоо нэг ч спортын заал, дулаан гражгүй явж ирсэнийг  “Нью капитал”  ойлгон хүлээн авч орчин үеийн тохилог цогцолборыг гражийн хамт барьж өгөхөөр болж. Мэдээж тийм том цоголбор спорт ордонг барих бүх  хөрөнгийг 100 хувь хувийн компани гаргахаар болж. Харин “Оргил рашаан сувилал” нь гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар барилга барих газрын кадастрын зураглал мөн барилга баригдах газрын инженерийн шугам сүлжээний зургийг бэлэн болгож өгөх үүрэг хүлээж . Энэ үүрэг хангагдмагц барилгын ажил эхэлжээ. “Нью капитал” нь барилгын гүйцэтгэгчээр “Боорчи” компанийг сонгож. Зураг төслийг нь  “Зэт эм и” компаниар хийлгэсэн бөгөөд нийт өртөг нь 323.7 сая төгрөгт хүрчээ. Захилагч нь гүйцтэгэгчтэй байгуулсан гэрээний дагуу  урьдчилсан санхүүжилтаа 50 дараа нь 30 сая төгрөгөөр өгчээ. Гэтэл төрийн талд урьдчилан таамаглаагүй явдал болжээ. “Оргил рашаан сувилал”-ын газарт хувийн компани орж ирээд барилга барихаар газар ухаж байгаа түүнд гүйцэтгэх захирал гэрээ байгуулсан зэрэг мэдээлэл ТӨХ-д очсон гэнэ. Түүх сөхвөл “Нью капитал” нь эхлээд  “Оргил рашаан сувилал”-ийн  улаан буланг түрээслэн соёл, олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг компани  байжээ. Тэр үеэс л эхлээд компанийн захирал М.Мягмаржав сувилалын  захирлаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар нар “зузаарч” эхэлсэн гэнэ. Энэ зузаарал яван явсаар өнөөх дулаан гражтай спортын ордон барих зорилготой “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тухай гэрээ””нд хүргэж.  Гэтэл уг гэрээ нь  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн “Төрийн өмчит хуулийн этгээд нь үл хөдлөх хөрөнгийг захиалгын үндсэн дээр зөвхөн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр олж авна...”,  мөн ТӨХ-ны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил газраас бусад байгууллага, иргэнд газар шилжүүлэн эзэмшүүлэхдээ ТӨХ-ноос  зөвшөөрөл авна гэсэн мундаг зуулт журмыг зөрчсөн байжээ.  Зөвшөөрөлгүй барилга баригдаж байгааг мэдсэн ТӨХ нь барилгын ажлыг зогсоох албан шаардлагыг “Нью капитал” болон “Оргил рашаан сувилал”-ын гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатарт өгсөн гэнэ. Сувилалын ТУЗ-өөр энэ хэргийг хэлэлцээд барилгын ажлыг зогсоох үүргийг гүйцэтгэх захиралдаа буулгасан ч цаадах нь том толгой гаргажээ.  Барилгын ажил зогсолгүй явдагаараа явагдагдаад байсанд ТӨХ-ийн даргын тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, гүйцэтгэх захирлын хөлсөөр ажиллах гэрээ, холбогдох хууль эрх зүйн актуудыг зөрчин эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус гэрээ байгуулсан гэх үндэслэлээр захирал Ц.Сүхбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлжээ./үргэлжлэл бий/
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших