Саппорогийн бие үнэлэгчдийг зардаг толгой бүлэглэлийн ахлагчийг барьжээ
Нийтэлсэн: 2015-04-24 04:46:39
Улаанбаатарын гудамжны бие үнэлэгчдийн төвлөрөл хотын төвөөс Саппаро руу шилжсэн. Энэ хавийн газрыг цэгцлэх журамлах сонирхол дүүргийн дарга нарт л лав байхгүй. Учир нь 1-р хорооллын арын цувраа зочид буудлын нууц эзэд нь ихэнхи нь дүүргийнхэн гэдэг агаад гол орлого оруулагчид ньСаппорогийн биеэ үнэлэгчид байдаг. Саяхан энэ хавийн биеэ үнэлэгчдийг атгадаг гол бүлэглэлийг баривчилж шийтгэжээ. Толгойлогч нь 46 настай, 1993 онд 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 1999 онд мөн зүйл ангиар 6 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 2000 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 3 сар 22 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, үлдэх 2 жил 3 сар 22 хоногийн хорих ялыг эдэлж, 2001 онд шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 13 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан Ж. Г байж. Түүнийг Саппорогийнхан Баагий ах гэдгээр нь мэддэг гэнэ. Баагий ах нь доороо У.Н болон 22 настай С.А гэдэг эмэгтэйг ажиллуулдаг байж. Энэ бүлэглэлийн атганд олон биеэ үнэлэгч харьяалагддагаас “дэлдэн охин” гэдэг хочтой С.М-ийн мэдүүлгээр л барьж хорьжээ. Хөвсгөл аймгаас хотод ажил хийхээр өнгөрсөн он ирсэн охин хару хандах тусалж дэмжих хүнгүйг улмаас Баагий ахад олзлогджээ. Баагийн ахынхан түүнийг 2014 оны 7-р сараас эхлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Циркийн баруун талд байрлах байрны орцны подвальд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаус 25” нэртэй зочид буудлын өрөөнд, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 34-р байрны арын дэнж дээр байрлах нийтийн байранд хүчээр байлгаж ашиг олох буюу мөлжих зорилгоор хүч хэрэглэж давтан үйлдлээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөгт оруулсанаас гадан өөрсдөө байнга хүчирхийлдэг байж. Хохирогчын мэдүүлснээр очих газаргүй шахам болсон үедээ Саппорогийн автобусны буудал дээр байхад нэг танихгүй ах ирээд “Сайн уу, ахын дүү юу хийж байгаа юм бэ” гээд таницлая гэжээ. Тэгээд шууд гарнаас нь чирэн таксинд суулгаад“Элдэв юм ярьвал ална шүү, дуугай яв” гээд 1-р хорооллын 34-р байрны арын дэнж дээр байдаг нийтийн байранд аваачиж. “Чи надтай танилц, мөнгө олж өг” гэж шууд тулган “Төрсөн биеэрээ ол, хүнд хэлж зугатаах гэвэл ална шүү, би 7 жил шоронд ял эдэлсэн” гэж айлгаад зоджээ. Орой нь хүчирхийлж. Харин маргааш нь нүүрний будаг шунх, богино юбка, задгай энгэртэй цамц зэрэг хувцас хунар авч өгчээ. Өдөр нь Бояка гэх дүүдээ захиж үлдээгээд гаднаас цоожилдог, орой нь эрэгтэй хүнтэй ирээд авч яван Гэмтлийн эмнэлгийн урд талд байрлах “Хаус 25” нэртэй буудалд очоод биеийг нь үнэлүүлж эхэлжээ. Хөөрхий охин өөрийг нвхүмүүсд үнэнээ хэлж туслахыг гуйхад “цагдаатай орооцолдмооргүй байна” гэдэг гэнэ. Баагий ахад ”Ийм замаар явмааргүй байна” гэхэд “Мөнгө олж өгчихөөд хариарай” гэдэг байж. Буудалд ороод 20-30 минут болоод л өнөөх залуус яваад өгдөг бөгөөд өрөөний гадаа намайг Баагий ах хүлээгээд сууж байдаг байсан, загтах гэхэд барьж аваад зоддог, орой нь гэртээ ирээд надтай бас л унтдаг байсан. Баагий ах байрлах байраа байнга л сольдог байсан гэж хохирогч мэдүүлжээ. Энэ хугацаанд Мөнхтулга, Аюулгүй ирж нийлжээ. Бүлэг Ээгий гэх охиныг хорооллын Өргөөгөөс авчирлаа гэж байсан ч тэр нь зугатааж чадаж. Орой 21 цаг гээд л бүлгийнхэн хохирогчийг дагуулан Саппоро очоод хоёр туслах нь клиент олж ирэнгүүт өнөөх “Хаус 25” гэх буудал руугаа хамт явдаг байж. “Үйлчилж” байх үед туслах нар нь гадаа нь сахидаг гэнэ. Цаг нь дуусахаар ахиад л Саппоро руу аваад явна. Миний биеийг ойролцоогоор 10-12 хүнд цагийн 50, хоногийн 150 мянган төгрөгөөр миний биеийг худалдсан гэж хохирогч баталжээ. Надад мөнгө өгдөггүй, харин хооллож, ундалдаг байсан гэжээ. Тэрээр гурван ч удаа зугатах гээд баригдаж хэмх зодуулсан гэнэ. Ингэж явсаар 2014 оны 9-р сард “Хонгонк“ буудлын үүднээс арай гэж зугтаан цагдаад дуудлага өгөн Баагийгийн бүлгийг бариулжээ. Дэлдэн охины биеийг үнэлүүлэхээс гадна Баагий ах өөрөө орой болгон эдэлдэг байж. Мөн туслах залуутай бас унтах үүрэгтэй байсан гэнэ. Баагий ах байр түрээслэх үедээ “Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын малчин хүн байгаа юм. Би өөрөө 7 хүүхэдтэй бөгөөд 4 хүү 3 охинтой. Танай байрыг сарын хугацаатай түрээслээд 3 охинтойгоо хамт байх гэсэн юм. Манай охидуудын нэг нь Зайсанд супермаркетад ажилладаг” гэж байрны эздийг хуурдаг байж. Зочид буудлынхан ч дэлдэн чихтэй охин өдөржин буудалд байгаад гарахаар бол Баагий болон нөгөө эхнэр нөхөр гэх хоёртой л хамт гардаг гэдгийг баталж. нөхөртэйгээ хамт байдаг эмэгтэй юм уу, нөхөртэй нь хамт гардаг байсан. Тэр дэлдэн охиныг хоолонд орсон ч гадагшаа гарсан ч ногоон бэлтгэлийн цамцтай хүүхэн дагуулаад л явж байдаг гэжээ. Зочид буудлынхан бие үнэлүүлж байгааг нь гадарласан ч цагдаад мэдэгдээгүй гэнэ. Харин Саппорогийнхан энэ явдлын дараа мөрөөрөө хүүхэн зарахгүй бас дээр нь өөрөө унтаад зодоод байхаар ингэж байгаа юм гэж ярьцгаажээ. Өмнө нь Баагий ахын дор Хулан, Намуунаа гэх хүүхнүүд байдаг байж. Тэр үед туслах нь Тулгаа Ариунаа гэх залуус байсан агаад хүүхнүүдээ буудалд оруулчихаад хүлээж байгаад эргүүлж ах дээр авчирах үүрэгтэй байж. Туслах гэх Ариунаа нь Саппорогийнханд “Хулан нэг удаа Баагий ах их аймаар, орой нь гэртээ харьчихаад надтай унтдаг, эрхтнээ хөхүүлдэг бас зодож нүддэг гээд уйлаад ярьсан” гэж ам алдаад боссдоо алуулах шахжээ. Энэ явдлын дараа Баагий ах бүлгээ шинэчилж шинэ залуус авсан гэнэ. Шүүх бүлгийн ахлагчид 12, туслах нарт нь 5-10 жилийн хорих ял оноожээ.
NUUTS.mn