Нууц мэдээллийн уурхай

Хараа муутай эрийг гэрт нь ороод суучихсан эхнэрийнх нь нууц амраг нь хөнөөжээ

Нийтэлсэн: 2015-04-24 03:33:08

Хан-Уул дүүргийн 9-р хороонд байдаг нийтийн 4-р байранд хараа муутай группд байдаг эрийг эхнэрийнх нь нууц амраг хөнөөжээ. Энэ үед эхнэр нь бас байсан агаад нууц амрагтайгаа нийлэн “манай нөхөр өөрийгөө хутгалчихлаа” хэмээн цагдаад дуудлага өгсөн гэнэ. Талийгаачийн хамаатнуудад ч ингэж хэлжээ.Энэ аймшигт хэргийг хохирогчийн гурван настай хүү нь хараад цочролд орсон гэнэ.  Цуст аллага үйлдсэн алуурчин нь урьд 1999 онд Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “б”-д зааснаар буюу танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан хэрэгт 20 жилийн хорих ялаар шийтгүүлээд 2011 оны 5-рд хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан  45 настай Цагаан-үүр овгийн Д.Э гэгч байжээ. Тэрээр Хан-Уул дүүргийн 9 –р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн 4 дүгээр байрны 4 тоотод оршин суух иргэн Ж.Б-ын эхнэр П.Э-тэй  эр эмийн харьцаатай байсан нь мөрдөн байцаалтын үеэр тогтоогдож. Алуурчин нөхрийг нь хараа муутай, группэд байдгаар нь далимдуулан бүр өрөөнд нь ороод суучихсан хамт амьдарч байжээ.  Суллагдсаныхаа дараа  нэг хэсэг ээжийндээ байдаг байснаа дараа нь хүнтэй танилцсан, хамт амьдрахаар боллоо хэмээн гэрээсээ өөрийн хувцас хунраа аваад явжээ. Хохирогч  Ж.Б нь 2012 онд бүрэн хараагүй болж групп тогтоолгосон байж. Гэхдээ юу болж байгааг мэддэг гадарладаг байсан нь мэдээж. Худлаа мэдүүдэг өгсөн эхнэрийх нь ярьсанаар  тэр өдөр “өглөө талийгаач нөхөр маань бие засна гээд босоод гарсан. …нөхөр маань гэртээ орж ирээд орон дээрээ сууж байгаад тамхи татсан. …нэг сэрэхэд манай нөхөр босчихсон Э-г заавал ална гээд хүзүүнээс нь гараараа багалзуурдаад босоод ир гээд дээрээс нь дарчихсан байсан. …манай нөхөр Э-тэй хамт босоогоороо ноцолдоод байсан,  тэр үедталийгаач шүүгээнээс хоёр  хутга гаргаж ирээд нэг нэг гартаа бариад ална гээд дайрсан, энэ үед Э нь талийгаачийн хоёр гарнаас нь бариад том хутгыг шүүгээн дээр тавиулсан, тэгээд манай нөхрийг тайвшир гээд гуйтал үгүй би чамайг заавал ална, чи яахаараа айлын эхнэр өвөртөлж унтдаг юм бэ гээд дайраад байсан, талийгаач зүүн гартаа жижиг хутга барьсан байсан бөгөөд тэр хутгаа гартаа бариад дайраад харин Э талийгаачийн гарт байсан хутгыг тавиулах гээд талийгаачийн зүүн гарын шуунаас нь барьсан байсан. …талийгаач өөрийнхөө гарыг тавиулах гээд гар тавь гээд хоорондоо гарнаасаа таталцаад байсан.. энэ үед талийгаач өөрийнхөө гарыг хүчтэй  татаад цээжнийхээ зүүн талд хутгаар нэг  удаа дүрсэн. талийгаачийн цээжинд байсан хутгыг талийгаач өөрөө гараараа сугалж аваад хоолны шүүгээн дээр тавиад эргээд газарт хулдаасан дээр унасан….цээжнээс цус гарч эхэлсэн.. бид сандраад Э-г өрхийн эмнэлэг рүү явуулсан. 3-4 минутын дараа эмч орж ирээд манай нөхрийг нас барсан байна гэж хэлсэн” гэжээ. Нууц амраг Д.Э нь үүнийг баталж “талийгаач намайг унтаж байхад дээрээс дарсан, тэгээд би босоход талийгаач хана түшээд явсан дараа нь  ор луу явахдаа унасан. тэр үед Эрдэнэтуяа “хохино яах гэж хутга барьж явсан юм” гэж байсан хэрэг гарсаны дараа Эрдэнэтуяа надад  “чи даачих, би чамайг эргэж тойрч байна” гэсэн…би  талийгаачийг хутгалаагүй” гэжээ. Харин хохирогчийн ар гэрийнхэн үүнд итгээгүй аж. Тэд Ж.Б нь өөрийгөө егүүтгэх хүн биш, хүн чанар сайтай хүн байсан гэдгийг хамт ажиллаж байсан бүх хүн мэднэ, архи уусан ч агсам согтуу тавьдаггүй, уусныхаа дараа унтаад өгчихдөг их төлөв томоотой хүн байсан” гэж баталжээ. Хохирогчийн өмнөх эхнэрийн хүүхдүүд нь аав 2012 оноос  хоёр нүдний хараа муудаад группд орсон, Э гэдэг эмэгтэйтэй 2010-2011 оны хооронд танилцаад хамтран амьдарч эхэлсэн, дундаасаа нэг хүүтэй одоо 3 настай, манай аав бидэнд 2014 оны шинэ жилийн дараахан  Э эгч чинь өөр хүнтэй болоод хүүхэдтэй болчихсон байна,  өөрөө хүүхдээ авхуулаад энд гэртээ ирж баймаар байна гэнээ яах уу гэж асуухад бид нэгэнтээ хүүхэдтэй болсон бол явна биз дээ гэж хэлж байсан боловч аав үгэнд ороогүй Э-тай буцаад хамт амьдарч байсан гэжээ. Хохирогчийн ар гэрийнхэн нь хамтран амьдрагч Э-г нь маш их худлаа хэлдэг, архи уух их дуртай, манай аавын группын мөнгөнд нь болж амьдардаг байсан гэж буруутгажээ. Өрөвдөх сэтгэлгүй алуурчин хохирогчийн хараа мууг далимдуулан дээрэлхэж бүр гэрт ороод суучихсан байсныг тэрээр тэвчээгүй аж. Хөршүүд нь гадны залуу тэднийд амьдардаг болохыг  бүр эхнэртэй нь эр эмийн харьцаатай гэдгийг нь ч баталж. Нүд муутай нөхрөө элэг барин нууц амрагаа гэртээ авчирсан Э хэмээх эмэгтэйн ичгүүргүй явдал хүн амины хэрэг гарах нэг шалтгаан болжээ. Шүүх алуурчинд 22 жилийн хорих ял оноосон гэнэ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших