Нууц мэдээллийн уурхай

Тэтгэвэрийн насыг ахиулах нь буюу НДС хоосорсон уу ?

Нийтэлсэн: 2015-04-21 03:54:38

Монголд эрэгтэй хүний дундаж наслалт 65-68 гэдэг. Тэгвэл С.Эрдэнэ сайд санаачилан тэтгэвэрт гаргах насыг эмэгтэй 60, эрэгтэй 65 болгох хуулийн төслийг Засгийн газарт оруулсаныг санал нэгтэй дэмжээд УИХ-д хэлэлцүүлэхээр болж. Үүнийг нь өдгөө чуулганаар  хэлэлцээд явж байна. Тавантолгой, эдийн засгийн хямрал гээд улстөр болон өнөө маргаашийн асуудалдаа түүртсэн олон монголчууд энэхүү аймшигт өөрчлөлтийг анзаарсангүй. Одоогийн хуулиар тэтгэвриин даатгалын шимтгэлийг 20 хүрэхгүй жил төлсөн даатгуулагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгож  байгаа. Тэгвэл энэ насыг даруй таван жилээр сунгах гэж байна. Гэтэл хүн амын насжилтын судалгаагаар монгол эр хүний дундаж наслалт 65-68 гэдэг. Үүнийг яамныхаа нэрэнд “хүн амын хөгжил” гэдэг үгсийг оруулсан С.Эрдэнэ мэдэж байгаа. Гэтэл бараг нөгөө ертөнцөд очихынхооо өмнө л тэтгэвэр авах болох нь… Залуу халуун наснаасаа эхлээд л насаараа тэтгэвэрийн шимтгэл төлж төлж эцэст нь авч ч чадалгүй бурханы орондоо залар гэсэн агуулга С.Эрдэнэ сайдын хийж байгаа ажлаас шууд үнэртэж байна. Хэрэв тэгэхдээ тулбал тэтгэвэрийн шимтгэл чинь “үхлийн татвар”-аас ялгаагүй болно. Насаараа төлж цалингаасаа суутгуулчихаад эцэст нь үр шимийг хүртэж ч чадалгүй мажий гэжээ. Ахмадууд нь ийнхүү тэтгэвэртээ гарахгүй ажлын байр сандал ширээ бөглөөд суувал дараа үеийн залуусд орон зай гарахгүйдээ тулна. Үүнээс болж ахмад залуу үеийнхний хооронд хагарал зөрчил гарч магадгүйг” нийгмийн хамгаалал” гэдэг үгтэй яамны сайд мэддэг л баймаар.  Өдгөө дөч хүрсэн хүнийг хаана ч ажилд авахаа больсон. Гэтэл тэтгэвэрийн насыг 65 гэж хуульчилчихаад 40-өөс дээш насныхныг ажилд бүү ав гээд байвал 50-60 насныхан амаараа шороо үмхэх биз.  Засгийн газрын энэ удаагийн тэтгэвэрийн насны өөрчлөлт энэ бүх эрсдэлийг тооцсон л байгаа. Гэхдээ зүтгээд улайраад 65 болгох гэж байгаа нь улстөр-бизнесийн бүлэглэл нийгмийн даатгалын санг хоосолсон нүглээ цайруулах гэж ядаж байгаагийнх гэсэн хардалга өөрийн эрхгүй төлж байна. Иргэд насаараа тэтгэвэрийн шимтгэл суутгал төлчихөөд тэрийгээ буцаагаад авч чадалгүй бурхан болох нь хэнд ашигтай вэ ?

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших