Нууц мэдээллийн уурхай

“Хана” банк, “Эм энд жи констракшин” буюу “Голден вилл”-чуудын долоон жилийн зовлонгийн түүх-1

Нийтэлсэн: 2015-04-21 02:19:14

2008 оны хавар нээл¬тээ урлагийн тоглолт¬той, хүлээн авалттай их л сүртэйгээр хийж байсан “Эм энд жи констракшин”-ы “Голден вилл” цогцолборын оршин суугчдын долоон жилийн зовлон одоо л шийдэгдэх шатандаа явж байна. Тус компанийнхан уг цогцолборынг барихын тулд бүх объектыг барьцаа¬лаад Өмнөд Солонгосын “Хана” банкнаас зээл авч, орон сууцны борлуулалтаас буцааж төлөх гэрээ хийж байсан хэмээн тухайн үед шуугиж байсан. Борлуулалт нь хэдийнэ хийгдчих¬сэн байхад зээл олгосон банк нь зээлээ, оршин суугчид нь байр¬ны гэрчилгээгээ авч чадахгүй том асуудал үүссэн.  Энэ хугацаанд М.Амарбаясгалан захиралтай “Эм энд Жи” констракшн гэх компанийн үйл ажиллагаа бараг зогссон гэдэг. Өмнөд Солонгосын иргэн, тус компанийн ерөнхий захирал Им Жун Ү  нь “Ганц худаг”-т суугаад гарсан. Хэд хэдэн удаагийн шүүх хурал болж эцэст нь “Голден вилл” хотхоны оршин суугчдыг гаргаж байрыг дуудлага худалдаанд оруулж “Хана” банкийг хохиролгүй болгохоор болж байсан удаатай гэдэг. Энэ хэргийн түүхийг сөхөхөд 2009 оны 8-р сарын 10-ны өдөр БНСУ-ын “Хана” банк нь Монгол-Солонгосын хамтарсан “Эм энд жи констракшн”  компанитай  Улаанбаатар хотын БЗД-ийн 1-р хороо, Денверын гудамж дахь 12 мянган м2 газарт “Голден вилл” 160 айлын орон сууц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 20 тэрбум воны нэрлэгдсэн үнэ бүхий бонд гаргахаар гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор бонд нь жилийн 12.5 хувийн хүүтэй бөгөөд “Bond Subscription Agreement” буюу “Бонд захиалгын гэрээ”-г байгуулж. Өмнө нь хоёр тал  “Mortgage agreement” буюу “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулж  тэргүүн ээлжинд хөрөнгө оруулагч буюу банкны шаардлагыг хангуулах талаар тохиролцжээ. “Голден вилл” цогцолборыг  “Монголросцветмет”-ийн  эзэмшлийн 12 мянган м2 газарт барихаар болж “Эм энд жи констракшн”  нь газрын эзэн нэгтгэлтэй мөн гэрээхийжээ. Гэрээний дагуу ашиглалтанд ороход  нь газрын эзэн компани нь дөрвөн өрөө бүхий зургаан байрыг гурван зогсоолтой авахаар тохирч. Соолонгосын “Хана” банк нь байгуулсан гэрээгээ Монгол улсын хуулийн дагуу баталгаажуулан 2007 оны 9-р сарын 11-нд УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын  бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэнэ.  Үүний дараа ахиад баахан гэрээ хийгдэж. Монгол талаас тухайн үеийн зогсолтгүй эргэгч “Зоос” банк нэмж орж иржээ. “Эм энд жи констракшн”, “Зоос” банк, “Хана” банкны хооронд 2007 оны 7-р сарын 28-ны өдөр байгуулсан “Данс болон мөнгөний менежмент гүйцэтгэх гэрээ”-ний  дагуу БНСУ-ын “Намхунг констракшн” нь төслийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барилгын ажлын гэрээг байгуулах болж. Хөрөнгө оруулагч “Хана” банк  нь мөнгөө “Зоос” банкаар дамжуулан авахаар тохирч. “Эм энд жи констракшн” нь борлуулатын орлогоо “Зоос”-д тушаан банкны  борлуулалт болон гэрээний орлогын менежмент гүйцэтгэх дансанд хадгалагдах мөнгөний дээд хэмжээ 5 сая доллар байх гэнэ. Илүү гарсан мөнгийг нь “Зоос” банк “Эм энд жи констракшн” -ийн бичгэн зөвшөөрөлгүйгээр БНСУ-ын “Бусан” банк дахь борлуулалт болон гэрээний орлогын межемент гүйцэтгэх дансанд шилжүүлж байх үүргийг хүлээжээ. Цогболбор ч баригдаж зарагдаж дуусах үед  “Эм энд жи констракшн” гэрээний дагуу 2009 оны 8-р сарын 10-ны өдөр бүх төлбөрөө “Хана” банкинд төлөх үүрэг хүлээсэн боловч  2014 оны 12-р сар гэхэд биелүүлээгүй байж. Ийнхүү  “Хана” банк нь “Эм энд жи констракшн”-тай хоёр улсад шүүхдэлцсэн долоон жилийн урт түүх эхэлжээ. Энэ хугацаанд солонгос банк  нэхэмжлэлийн шаардлагаа 5 удаа нэмэгдүүлж нийт бондын төлөгдөөгүй үндсэн төлбөр 15,5 тэрбум вон, алданги 7.7 тэрбум вон,  хууль зүйн туслалцаа авсны төлбөр 30 мянган доллар нэхжээ. Мөн “Эм энд жи констракшн" -ийн  нэр бүхий 13 иргэнтэй байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай болон орон сууц зээлийн төлбөрт шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага тавьжээ. Дээрхи 13 орон сууцыг хөрөнгө оруулагч тал мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр зарж борлуулсан гэж “Хана” банк заргалдаж. “Голден вилл”-ын энэ хэрэгт тухайн үед дамдууурах шахаж байсан “Зоос” банк шууд холбогддог./үргэлжлэл бий/
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших