Нууц мэдээллийн уурхай

”Зөн билгийн академи”-ийн Л.Өнөрбаяр М.Мягмаржав ламаас 17.5 сая төгрөг нэхэмжилжээ-2

Нийтэлсэн: 2015-04-20 07:36:21

…Украйны тал бүх мөнгийг даасан, чи биднээс худлаа ярьж мөнгө авсан байна гэхэд Л.Өнөрбаяр “энэ бол зуучлалын хөлс” гэжээ. Хэрвээ зуучлалын төлбөрөө авсан бол татвар төлсөн эсэх асуудал босож ирнэ. Мөн “Зөн билгийн академи” нь ашгийн бус ТББ уу эсвэл ашиг хийдэг компани уу гэдгийг холбогдох албаныхан шалгах цаг нь болжээ. Ламтан Украйны зөн билийн нэвтрүүлэгт оролцож байгаад 2013 оны 9-р сард хоёр хоногийн чөлөөгөөр ирээд байхад нь Л.Өнөрбаяр ярьж “нөгөө хийсэн гэрээндээ нэмэлт зүйл оруулах зайлшгүй шаардлагатай байна. хоёр талын үүрэг, хариуцлагын талаар зааж өгөөгүй байна” гээд гарын үсэг зуруулаад “чамайг ирэхээр чинь сурталчилгаа, реклам хийж өгнө” хэмээн амлаж. Буцах гээд яарсан ламтан гэрээнийхээ утга учрыг нь сайн ойлгоогүй, нэг хувийг ч авч амжилгүй явжээ. Украйнд тэмцээндээ амжилттай оролцож байтал ар гэрт нь гачигдал гарснаар яаран буцаж ирж. Энэ үед тэргүүн  үлдэгдэл төлбөрөө нэхээд өгөх боломжгүй бол академийн байранд сууж үзмэр хийж төлбөрөө төл гэжээ. Ингээд  2013 оны 11-р сараас “Зөн билгийн академи”-ийн байранд сууж үзмэр хийж олсон 1.5 төгрөгөө өгчээ. Энэ үед Украйн хамт явсан Д.Долгорсүрэн, М.Төмөрчөдөр нар нь “Зөн билгийн академи”-ийн талаар Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол гаргасан байж. Цагдаагаас ламтанг хохирогчоор тогтоон гадаад явсан талаар нь тайлбар мэдүүлэг авчээ. Гэсэн ч энэ хэргийг хэрэгсэхгүй болгож.  Харин эргээд академийн тэргүүн Л.Өнөрбаяр нь ламтанг шүүхэд өгчээ. Мөн  “Тайлагдашгүй нууц” сэтгүүлээр, Өвөрхангайн “Арвайхээр” телевизээр олон нийтэд намайг гүтгэсэн мэдээ, мэдээлэл цацан нэр хүнд гутаасан гэж ламтан гомдол мэдүүлж. Тэрээр “Зөн билгийн академи”-ийн нэхэмжилсэн мөнгийг төлөх учиргүй гэнэ. Украйны “СТБ” телевизийн зохион байгуулсан нэвтрүүлэгт  оролцуулахдаа хүн тус бүрийг 10 сая төгрөгийн хөлсөөр зуучлал үзүүлэх гэрээ байгуулаагүй, академид хандан  гадаад, дотоодын аль байгууллага, иргэнд ямар нэг байдлаар зуучлах талаар гэрээ, хэлцэл, хүсэлт гаргаж байгаагүй гэнэ. Мөн М.Мягмаржав  нь “Зөн билгийн академи” ТББ-ийн  гишүүн ч биш аж. Түүнээс гадна академийн тэргүүн Л.Өнөрбаяртай байгуулсан 2013 оны 7-р сарын 6-ны хамтран ажиллах гэрээ нь нэг талын ашиг сонирхолыг тулгасан,  2013 оны 9-р сарын 21-ний өдрийн  гэрээний нэмэлтдээ намайг айлган сүрдүүлж дарамтлан гарын үсэг зуруулсан хэмээн ламтан заргалдаж байгаа аж.



NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших