Нууц мэдээллийн уурхай

Хууль бусаар хомроглон халсан БОНХАЖ-ын сайд ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч нар “цагаан тугаа” өргөж эхэлжээ

Нийтэлсэн: 2015-04-20 06:27:09

БОНХАЖЯ-наас маш олон хүн халагдсан. Энэ талаар Онги голын сав газрын захиргааны дарга асан Рэгзэн "Сав газрын дарга нар нийлсэн 40 гаруй хүнийг халаад байна. Өмнө нь 17 хүнийг халсан. Нэмээд 24 хүнийг халах тушаал нь гарчихсан. Ямар ч шалтгаангүйгээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн зорилгоор халсан. Тэгээд бидний оронд МАН-ын хүмүүсийг авчирч, үүрэг гүйцэтгэгчээр томилж байна. Д.Оюунхорол сайд өмнө нь яамны 50 орчим хүнийг халсан” гэсэн. Харин сайд хатагтай энэ явдлыг  “…ажлаа аваад танилцаж үзэхэд салбар маань бүх аймаг, суманд нэгжтэй, нийт 2900  гаруй ажиллагсадтай том хамт олон боловч улстөржсөн, гурван намын харьяаллаар талцсан, хоорондоо үл ойлголцсон тийм л дүр төрхтэй угтсан. Энэ нь төрийн үйлчилгээг хагас дутуу хүргэх, үйл ажиллагаагаа хангалтгүй хэрэгжүүлэхэд нөлөөлж байсан учраас зарим хүмүүсийг албан тушаал бууруулах, чөлөөлөх арга хэмжээ авсан. …бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр хүмүүс халагдах, солигдох, өөрчлөгдөх, шилжих хөдөлгөөн хийгдсэн” гэж цайруулж байсан. Сайд хатагтайн халах ажиллагааг гардан гүйцэтгэгч нь ТНБД-ыг түр  орлон гүйцэтгэгч Т.Булган юм. Тэрээр халах халахдаа бүр тулгах гүтгэх аргаар халдаг болжээ.  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн ажилтнуудыг Т.Булганы 2015 оны 2-р сарын 27-ны өдрийн Б-96 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлжээ. Уг тушаалд ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан мэтээр бичсэн байж. Ажлаасаа гарах тухай өргөдөл өгөөгүй ажилтнууд энэ тухай сонсоод цэл хөхөрч мэл гайхжээ. Ингээд шүүхэд хандтал гүтгэлгийн тушаал гаргасан ТНБД-ыг түр орлон гүйцэтгэгч аргагүй бууж өгч эвлэрсэн гэнэ. Энэ мэтээр бууж өгч “цагаан тугаа” өргөх тохиолдол цаашид зөндөө гарах биз. Одоогоор хууль бусаар халагдсан 30 гаруй хүн шүүхэд хандаад байгаа аж.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших