Нууц мэдээллийн уурхай

О.Амгаланбаатар Боловсролын газрын даргаа хоёрдахь удаагаа халжээ

Нийтэлсэн: 2015-04-20 05:36:23

Цэвэр усаар өөрийгөө сурталчилаад буруудсан Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Боловсролын газрын даргаа хоёрдахь удаагаа халаад байгаа гэнэ. Энэ нь Засаг ноён халагдсан даргатай хамтарч ажиллах үнэхээр хүсэлгүй байгаагийн илэрхийлэл биз. Гэтэл Боловсролын газрын дарга Р.Батмөнх нь үүнийг  нь “ойлгохгүй” эхний удаад халахад нь шүүхдсээр байгаад буцаад албан тушаалдаа суухаар болсон ч  ахин “тойрохоо зуруулжээ”.  Гайхалтай  нь хэдий ажилд нь эргүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан ч Боловсролын газрын дарга нь албан ёсоор ажлаа аваагүй байсан атал Засаг дарга тэрийг нь “харгалзан үзэлгүй” ажлаас халах захирамж гаргажээ. “Ажилгүй  явсан” Р.Батмөнх өөрийг нь ажлаас халах захирамж хоёрдахь удаагаа гарч байгаа гэдгийг хуучин ажлынхнаасаа сонсоод яаран иржээ. Хуулиараа аймгийн боловсролын газрын даргыг ажлаас нь чөлөөлөхдөө яамтай зөвшилцөх ёстой байдаг ч тэр нь алдагдаж. Гэсэн ч тэрхүү ажиллагааг О.Амгаланбаатар явуулаагүй гэнэ.  Өмнөх даргаа хоёр ч удаа халсаны дараа Сурахбаяр гэдэг “боловсролын” сайхан нэртэй хүнийг даргаар тавьж. Тэр нь шинэ ажлаа аваад Р.Батмөнхийн нэлээд “но”-г илрүүлсэн бололтой. Юуны урьд хуучин дарга нь аймгийн “нэгдүгээр” хүний бүрэн эрхэд аймшиггүй халдсан байсан гэнэ. Р.Батмөнх нь Боловсролын газар нь мэргэжил, арга зүйн, удирдлага нөхцлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна, түүнийг аймгийн Засаг дарга батална гэсэн цагаан дээр хараар бичсэн журмыг  зөрчин том толгой гаргаад өөрөө бие даан бүтцээ баталжээ. Батлах батлахдаа  хэт өндөр зардалтай, нүсэр бүтэцтэй баталсан гэж шинэ дарга нь үзэж. Стратегийн баг нь дөрвөн хүнтэй, бодлогын хэрэгжилт зохицуулалтын баг  нь 10 хүнтэй, хяналт шинжилгээ дотоод аудитын баг дөрвөн хүнтэй гэх мэтээр 27 хүнтэй болж. Жижүүр гэхэд л дөрөв байсан гэнэ.  Ийнхүү аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан тул О.Амгаланбаатар  хамтран ажиллах боломжгүй гээд Боловсролын газрын даргаа хоёр дахин халжээ.




NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших