Нууц мэдээллийн уурхай

Хайртаасаа асууж болохгүй 10 асуулт

Нийтэлсэн: 2015-04-17 04:14:56

Санаандгүй асуусан нэг асуулт хайр дурлалын халуун холбоог сэвтүүлэх нь бий. Иймд бүсгүйчүүд доорхи 10 асуултыг хэзээ ч хайртаасаа асууж болохгүй шүү.
 -“Энэ даашинз надад зохихгүй байна уу?” : Энэ бол хамгийн аюултай асуулт агаад өөртөө огтхон ч итгэлгүйг илэрхийлдэг. Харин эрчүүд өөртөө итгэлтэй бүсгүйд дуртай.
-“Чи одоо юу бодож байна вэ ?” : Эр хүн “юу ч бодоогүй” л гэнэ. Хэрвээ энэ асуултыг байнга тавиад байх юм бол “юу бодохыг хүртэл заах гээд байх юм” хэмээн уурладаг.
-“Манай найз хүүхнүүдийн хэн нь чамд таалагддаг вэ ?” : Хэнийг нь ч хэлсэн угаасаа та эмзэглэж уурлах тул эрчүүдийг эвгүй байдалд оруулдаг. Үнэндээ нэг нь таалагддаг л байгаа шүү дээ.
-“Хоюулаа хэдэн хүүхэдтэй болох вэ ?” : Харилцаа дөнгөж эхэлж байхад ийм асуулт асуугаад нөгөө залуугаа үргээдэг.
-“Хэрвээ чи надаас салбал өөр хүнтэй болох уу ?” : Ямар нэгэн байдлаар танаас саллаа, хагацлаа гэхэд өөр эмэгтэйтэй учрах нь угаасаа л ойлгомжтой хэрэг тул шал дэмий асуулт юм.
-“Танай найзуудтай чинь хамт сууж болох уу?” : Эр хүн найз нартайгаа юм ярьж шар айраг ууж сууя гэтэл та салахгүй дагаад байх нь. Мэдээж  уурлаж дургүйцэж л таараа. Эрчүүдэд өөрсдийн гэсэн яриа хөөрөө, орчин бий.
-“Чи яагаад тэр хүүхнийг ширтээд байгаа юм бэ?, таалагдаад байна уу?” : Өөрийн сул талыг илэрхийлсэн асуулт. Та  тэр хүүхэнтэй өөрийгөө харьцуулаад би дутуу юм байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийж, эр хүн үүнийг зөнгөөрөө л мэдэрдэг. Залуу тань өөр хүүхэн лүү харсан ч гэсэн одоогоор тантай л хамт байна. Гэтэл үл ялих зүйлээр хардлага үүсгэх нь буруу.
-“Чамд хэдэн хүүхэн байсан бэ?” : Үүнийг мэдээд ямар ч ашиггүй. Тэгвэл та өөрөө хэдэн залуутай учирч байснаа сана. Өнгөрснийг буцааж бас өөрчилж болохгүй, одоогоороо амьдар.
-“Чамд би чухал уу ээж чинь чухал уу ?”:  Эрчүүдийн 99 хувь энэ асуултанд шууд эмзэглэдэг агаад учир нь юу гэж хариулахаа мэддэггүй. Янаг амраг болон эх үрийн хоорондын хайр шал өөр зүйл тул та ижил түвшинд авч үзэх гэсний хэрэггүй юм.
-“Чи надад үнэхээр хайртай юу?” : Ингэж асууснаас “би чиний хайртай гэдэгт итгэхгүй байна” гээд хэлчихсэн нь арай шулуухан. Эрчүүдийн ихэнхи нь бодол санаа, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дургүй нууж хаадаг агаад харин үйлдлээрээ л илэрхийлдэг. Тэр тантай байна энэ л болоо.
 
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших