Нууц мэдээллийн уурхай

“Аэро Монголиа”-гийн хөөрөх гэж байсан онгоцыг Чука захиралтай утсаар яриад зогсоосон хэрэг Увсад гарчээ

Нийтэлсэн: 2015-04-17 03:34:10

Оны өмнөхөн Өмнөд Солонгосын “Korean Air Lines” компаний ерөнхийлөгчийн охин хөөрөх гэж байсан онгоцыг саатуулсны  төлөө хуулийн хариуцлага хүлээж аав охин хоюулаа олон нийтийн өмнө уучлал хүсэж байсан. Тэгвэл Монголын “Аэро Монголиа” компанийхан онгоцондоо суулгаагүй үйлчлүүлэгчээсээ уучлал гуйгаагүй, сэтгэл санааны хохирлыг нь төлөлгүй ердөө нислэг хойшлуусны торгууль төлсөнийг нь буцааж өгөөд л “тооцоо дууссан” гэжээ. Энэ явдал 2014 оны 8-р сарын 12-нд Увсын “Дэглий цагаан” нисэх буудалд болжээ. Тухайн үед МО-90 дугаартай  ““Аэро Монголиа” компаний оноц хот руу нисэх байж. Зорчигч Т.Ууганбаяр, Х.Одонтуяа нь бага насны хоёр хүүхдийн хамтаар “Дэглий цагаан” нисэх онгоцны буудалд 16:07 цагт ирэн тус компанийн нислэгийн дүрмийн дагуу нийслэг эхлэхээс 30 минутын өмнө буюу 16 цаг 20 минутаас өмнө бүртгүүлэхийг хүссэн боловч ажилтан Болормаа нь хоцорсон гэдэг шалтаг тоочин бүртгээгүй гэнэ. Тэд учир байдлаа тайлбарласан ч бүр сонсохыг ч хүсээгүй аж. Гэтэл нүдний нь өмнө гайхалтай явдал болжээ. Бас л адилхан хоцорсон халамцуу эрэгтэй хүн тэдний дэргэд  “Аеро монголиа” компанийн захирал Чука гэгч рүү утсаар залган ярьсаны дараа 16:50 цагт хөөрөх зурваст орж хөдөлгүүрээ асаан хөдөлж байсан онгоцыг өнөөх Болормаа зогсоож халамцуу зорчигчийг бүх ачаа тээшийн хамт оруулан суулгаж, хэд хэдэн удаа онгоцонд орж гарсан гэж хохирсон зорчигчид баталжээ. Энэ явдлыг ““Аэро Монголиа” компанийхан үгйүсгээгүй бөгөөд “өмнө нь бүртгүүлээд гарч явсан хүн хоцорч ирээд онгоцондоо суусан байна лээ, харин нэхэмжлэгч нар анхнаасаа бүртгүүлээгүй байсан” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргажээ. Хоцорсон хүн тэр тусмаа халамцуу тэгээд Чука гэдэг захирлыг нь таньдаг бол хөөрөх гэж байсан онгоцыг шууд зогсоож болдог аж  Харин нялх хүүхэдтэй хүмүүс уйлаад шахуу гуйж байхад ажилтан нь “та нартай  бол юм ярихгүй” гэж ихэмсэг зан гаргажээ.  Хохирсон зорчигчид нь “Аеро монголиа”-гийн онгоцны билетийг хоёр сарын өмнөөс урьдчилан захиалан шаардлагатай баримт бичгийг тухай бүр бүрдүүлэн өгч, тээврийн гэрээний нөхцлийн дагуу нийслэгийн бүртгэл дуусахаас өмнө очсоор байхад бүртгээгүй атлаа Болормаа нь 8-р сарын 16-ны нислэгээр нис, гэхдээ торгууль төлөхгүй бол бүртгэхгүй гэж даналзжээ. Ингээд арга буюу 94350 төгрөгийн торгууль нэмж төлжээ.  “Аеро Монголиа” компаний зорчигчдоо үл хүндэтгэсэн илт ялгаварласанаас гадны нислэгийн аюулгүйн дүрэм журмыг ноцтойгоор зөрчсөн үйлчилгээнээс болж хохирсон иргэд эд мөнгө, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилэн шүүхэд хандахад тус компанийхан торгуулийн мөнгийг нь яаран буцааж өгсөн гэнэ.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших