Нууц мэдээллийн уурхай

”Зөн билгийн академи”-ийн Л.Өнөрбаяр М.Мягмаржав ламаас 17.5 сая төгрөг нэхэмжилжээ-1

Нийтэлсэн: 2015-04-17 02:01:21

Нэгэн үе олны анхаарлын төвд байсан “Зөн билгийн академи” бужигнаад эхэлжээ. Саяхан цагтаа 3-р байранд шалгарч байсан зөнбилэгтэнээ хөөсөн бол өдгөө тэргүүн Л.Өнөрбаяр нь М.Мягмаржав ламаас 17.5 сая төгрөг нэхэн тангараг тасрахдаа тулж. Ламтан нь 2009 оны “Зөн билгийн тулаан-2”-ын шилдэг дөрөвд шалгарч байсан гэдгээр нь уншигчид мэдэх байх. Л.Өнөрбаяр нь  2008 оноос “Зөн билгийн академи”-ийг байгуулж  “Зөн билгийн тулаан” телевизийн цуврал нэвтрүүлгийг зохион байгуулж ирсэн Энэхүү нэвтрүүлэг нь жинхэнэ болон хуурамч бөө, үзмэрчдийг шүүн харуулж, чадвартайг нь ялгах зорилготой гэнэ. Академи нь эхний 3 байранд шалгарсэн үзмэрчид цом, батламж өгч гишүүнээ болгон гэрээ байгуулдаг. Гишүүн болсоноороо өөрсдөө хүсвэл академийн байранд байрлаж үзлэг засал хийх эрх эрх эдэлдэг аж. Мөн академийн шугмаар  гадаад улсын зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцох эрхийг авдаг. Ингэхдээ академи нь гишүүдээ шалгаруулалтад оруулж мөн тодорхой төлбөрийг авдаг гэнэ. Тэргүүн, ламтан хоёрын хагарал 2013 оны 6-р сард Украйны “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгээс эхэлжээ. Тус улсаас Монголын шилдэг зөн билэгчдийг урьсанд 3 хүнийг тус бүр 10 сая төгрөг төлсөн нөхцөлд явуулахаар болжээ. Төлбөрийн мөнгөөр нь зөн билэгчдийг даган Украйн улсад нэвтрүүлэг бэлдэх нэг зураглаач, продюсер, менежер зэрэг 3 хүний зардал зэрэгт зарцуулагдах байж. Шалгарсан  гурван зөн билэгтний нэг болох лам Мягмаржав нь  хоёр саяыг төлсөн агаад үлдэгдлээ  Украйнд нэвтрүүлэгт оролцож байх хугацаандаа болон ирээд академийн байранд үзлэг заслыг хийж барагдуулна гэсэн гэрээг Л.Өнөрбаяртай хийжээ. Монголд  буцаж ирсэнийхээ дараа нэмж 1.5 саяыг төлөөд л академиас үлдэгдлээ нэхэхэд нь өвчтэй байна, эмнэлэгт байна гэж аргацаасаар байж. Гэтэл үнэхээр өвчтэй байгаагүй хэмээн тэргүүн баталжээ. Академид ирсэн иргэдийн мэдээллээр ламтан 2013 оны 12-р сарын 27-29-ний өдрүүдэд Дорнод аймагт очин үзлэг засал хийсэн нь батлагдсан гэнэ. Энэ тухайд Дорнод аймгийн “Мижи” телевизийн ажилтан Соёлоо, менежер Уянгаа батлан хэлснийг тэргүүн гар утсандаа хүртэл бичиж авчээ. Мөн ярилцлагад орсон нэвтрүүлгийх нь хуулбарыг ч олоод авч.  Түүүнээс гадна Л.Өнөрбаяр нь ламтан Дорнод явахаасаа өмнө ХХБ-д  данс нээж хүмүүсээс төлбөр авч манай академийн үйл ажиллагааг хуулбарлан явуулж эхэлсэн хэмээн гомдол мэдүүлж. Гэтэл ламтаны академитэй байгуулсан гэрээнд “Академийн гишүүн….академийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч суртчилгаа дур мэдэн явуулахгүй мөн академид мэдэгдэлгүй үзлэг, засал эрхгүй” байдаг гэнэ. Иймд ламтан манай байгууллагын нэр болон нэвтрүүлгийн нэрийг  ашиглан ашиг олж байгаа тул хохирлоо л нэхсэн гэнэ. Харин М.Мягмаржав академи өөрөө гэрээгээ зөрчдөг гэжээ. Бүх шатанд шилдэгээр үлдсэн зөн билэгтэнг Америкийн зөн билгийн тулаанд оролцуулна гэсэн боловч биелүүлээгүй гэнэ. Л.Өнөрбаяр нь 2013 оны 6-р сарын 25-ны үед надаас “Украйнд болох Олон улсын зөн билгийн тулаанд оролцох урилга ирсэн, явж чадах уу” гэж асуусан хэмээн лам мэдүүлж. Олон улсын тэмцээнд орох хүсэлтэй явдаг тул зөвшөөрч . Л.Өнөрбаяр 10 сая төгрөг шаардахад нь хөөцөлдсөн боловч бүтээгүй гэнэ. Энэ үед академийн тэргүүн намайг “хугацаа алдаад байна, чи хүмүүсийг үзэж хараад түүгээрээ онгоцныхоо зардлыг ол”  гээд академийн байранд суулгаж үзлэг хийлгүүлж хоёр сая төгрөг авсан гэнэ. Мөн Украйн явахын тулд хамтран ажиллах гэрээ байгуул, эс тэгвэл явах боломжгүй гэхээр нь 2013 оны 7-р сарын 6-нд гэрээ хийж  Ингээд үзмэрч Д.Долгорсүрэн, М.Төмөрчөдөр нарын хамт Украйн нисжээ. Харин тэднийг тосож авсан “СТБ” телевизийнхэн “та бүхнээс ямар ч зардал авахгүй, бүх зардлыг бид хариуцаж байгаа” хэмээн мэдэгдсэн гэнэ. Ламтан тэр даруйд нь тэргүүн Л.Өнөрбаяртай утсаар холбогдож “Бүх зардлыг украйнчууд өөрсдөө гаргаж байгаа гэж байна, бид гурваас худлаа ярьж мөнгө авсан байна” гэжээ./үргэлжлэл бий/



NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших