Нууц мэдээллийн уурхай

Ухаалаг гар утсанд Монгол хэлтэй GPS суулгах [Заавар]

Нийтэлсэн: 2015-04-16 07:45:24

Анх Монгол улсад бидний сайн мэдэх 'Оллоо Аялалын хөтөч' ЖиПиЭс систем тусгай төхөөрөмж дээр тулгуурлагдаж, газрын зураг хийгддэг байсан бол техник технологийн хөгжлийн явцад ухаалаг гар утсанд хэрэглэгчид өөрсдөө татаж суулгах боломжтой болсон.
 
 - GPS байршил тогтоох системын тухай
 
ЖиПиЭс-ийг анх цэргийн зориулалтаар 1973 оноос эхлэн судалж хэрэгжүүлсэн ба 90-ээд оноос бага багаар иргэний хэрэгцээнд ашиглуулж эхэлсэн. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд АНУ, ОХУ, Япон, Солонгос гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд амжилттай хэрэгжүүлж байгаа. Дэлхийг тойроод хиймэл дагуулууд маш нарийн тойрог замаар өдөрт 2 удаа тойрдог бөгөөд дэлхий рүү дохионы мэдээллийг дамжуулж GPS хүлээн авагч нь уг мэдээллийг хүлээн аваад, гурвалсан систем ашиглан байршлыг нарийн тогтоож өгдөг. Цаг агаарын ямарч нөхцөлд дэлхийн хаана ч 24 цагийн байнгын ажиллагаатай байдаг юм.
2010-оноос хойш ухаалаг гар утас үйлдвэрлэгч компани-ууд 'Location Service' буюу байршил тогтоох системтэй хийдэг болсноор энгийн хэрэглэгчдэд илүү ойр болсон.
 
- Гар утсанд зориулсан зам тооцоолох Offline GPS

/offline gps нь интернэт , вайфай , 3жи шаардлага байхгүй/
 
Монгол улсын 21 аймаг сумдын авто замын сүлжээг холбосон шинэ газрын зурагтай GeoNet GPS Navigator -ын Монгол хэлтэй хувилбар Appstore дээрээс шууд татахад бэлэн боллоо.
Давуу тал
• Монгол цэс монгол дуу хоолойтой
• Интернэт сүлжээнд хамааралгүй
• Зам тооцоолж хурд хэмжинэ
• Хамгийн сүүлийн үеийн 3D газрын зурагтай
• Явсан замын бичлэг хийж, тэмдэглэл хийнэ
• Хэзээ ч хаана ч төөрөхгүй, байнгын ажиллагаа
• Кординат буюу өргөрөг уртрагаар хайх
• Хот доторх түгжрэл мэдээлэх системтэй гээд маш олон үйлдэл давуу талуудтай.

1. AppStore ороод татах хэсэг

2. Татаж дуусаад Монгол хэлийг сонгох
 

3. Тийм  дээр дараад Монгол улсын газрын зураг татах
 

4. СитиГид зураг > Asia >  Mongolia (CG) газрын зураг суулгах татаж авах хэсэг
 

5. Татаад дуусмагц хүчинтэй хугацаа болон худалдаж авах үнийн санал зэргийг харуулж байна.
 

6. Гар утасны Location Service систем дээр тулгуурлаж ажилдаг тул Settings дарж идэвхжүүлээрэй.
 

7. Location Service идэвхжүүлсэний дараа буцаад GeoNet GPS -рүү ороод хэсэг хүлээсний дараа дээшээ харсан сум гарч ирэх бөгөөд дархад таны хаана байгааг интернэт сүлжээнээс үл хамааран тодорхойлж харуулах болно. Өндөр байшинд гэртээ байгаа бол цонхруу ойртож шалгаж үзээрэй. Машинд гадаа байгаа нөхцөлд ямарч алдаагүй нарийвчлалттай заах тул санаа зовох хэрэггүй.
 

8. Цэс > Тохиргоо > Тохиргоо > Дуу хоолой > Монгол эмэгтэй хоолойг сонгоорой
 

9. Цэс > Тохиргоо > Тохиргоо > Миний GeoNet > Програм хангамж хэсэгдэх Лицэнзийн дугаарыг бидэнд явуулж худалдаж авах
 

Хэрэглэгч та бүхэн эхний ээлжинд үнэ төлбөргүй татаж аваад 7 хоног үнэгүй ашиглах боломжтой бөгөөд цаашдаа байнгын эрхтэй хэрэглэнэ гэвэл бидэнд утасаар хандаж дансанд төлбөрөө хийснээр идэвхжинэ. Ингэснээр та өөрийн цаг хугацаагаа хэмнэх сайн талтай. Хөдөө орон нутгийн хаанаас ч худалдаж авах Мөн Appstore, PlayStore -оос олон улсын картаар худалдан авах бүрэн боломжтой.
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Самбуу /103.10.22.162/ 2018-01-13 00:04:11

    Хэдээр авдаг юум бэ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших