“Говь гурван сайхан” компаний захирал нь “Монгол шуудан”-нд ирж байгаа Т.Дуламдоржийн авга эгчид 20 сая төгрөгийн хахууль өгөхдөө нууцаар бичлэг хийж баримтжуулжээ
Нийтэлсэн: 2015-04-16 02:39:38
Өдгөө энэ баримт нь аминд орсон агаад энэ бичлэгийн ачаар “Говь гурван сайхан” компаний захирал Б.Цэдэнсамба нэг илрэх үеэс эхлэн нэг ч өдөр цагдан хоригдоогүй агаад ердөө нэг жилийн хорих ял авсан. Харин ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Тогооням нь 37 өдөр цагдан хоригдож 5.1 жилийн хорих ял авчээ. Энэ эмэгтэй өдгөө “Монгол шуудан” компаний гүцэтгэх захирал болохоор “дуншиж” байгаа ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдоржийн авга эгч гэнэ. “Говь гурван сайхан” компаний ерөнхий нягтлангийн мэдүүлснээр тэрээр захирлын хамт ОБЕГ-аас авах санхүүжилтээ хөөцөлдөхөөр Улаанбаатар хотод пургон машинаар иржээ. Захирал Б.Цэдэнсамба нь “Тогооням гэж эмэгтэй надтай уулзлаа. 30 сая төгрөг өгвөл санхүүжилт олгоод өгье гэнээ” гэж ярж. Гэхдээ түүнд 30 саяыг өгвөл Өмнөговь аймгийн ОБ-ийн барилга барих үедээ гарсан алдагдал, нийгмийн даатгал, НӨАТын татвар зэргээ төлж чадахгүйд хүрэхээр байж. Харин захирал нь “наад Тогооням чинь хэлсэн мөнгийг нь өгөхгүй бол нэг ч төгрөг бидэнд өгөхгүй гээд байна шүү дээ” гэж. Мөн ерөнхий нягтлангийнхаа дэргэд Тогоонямын гар утас руу залгаад “ “чамд 30 сая төгрөг өгчихөөр бид татварын өрөнд ороод балрах гээд байна шүү дээ” гээд аргадаж байсан гэнэ. Эцэст нь 20 сая төгрөгөн дээр тохирч. Тэр өдрөө л ОБЕГ-аас 74,5 сая төгрөг дансаар шилжин орж. Тогооням дахин ярьж мөнгийг бэлнээр өг гэж шаардахад банкнаас чек бичиж 74 сая төгрөгийг бэлнээр аваад 20 саяыг нь бор цаасан уутанд хийж бэлджээ. Ингээд ахин ярихад “Өгөөж” компаний автозогсоол дээр уулзахаар тохирч. Очиж явахдаа Б.Цэдэнсамба захирал нь “Тогоонямд мөнгө өгч байгаа байдлыг бэхжүүлэн авна, тэгэхгүй бол барьцгүй хүмүүс” гээд гар утсаараа бичлэг хийх бэлтгэл хийгээд байсан гэнэ. Захирал жолоочтойгоо хамт явж ОБЕГ-ын даргын авга эгчид мөнгөө өгчихөөд иржээ. Жолооч нь дүрсээр харин захирал нь яриагаар бичлэг хийн нууцаар зураг авчээ. Уг бичлэгт “дараа жил ажил өгнө биз, чи тендерт туслах нь баараагүй биз” гэх захирлын тулгалт, “танд дараа жил тендер өгнө. асуудал байхгүй” гэх Тогоонямын хариулт болон бор цаасан уут нь шажигнаад байгаа нь тод сонсогддог гэнэ.
NUUTS.mn