Оросын ХБХ Фабио Капеллогийн цалинг тавилгүй ахин хулхиджээ
Нийтэлсэн: 2015-04-15 07:53:10
Ялалтын 70 жилийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байгаа Улаан Москва өөрийн орны хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасаглжуулагчдаа ахиад л цалингийн өрөнд оржээ. Хөлбөмбөгийн холбооны тэргүүн нь шигшээ багийн ахлах дасаглжулагч Фабио Капеллогийн цалинг дахиад л өгч чадахгүй болсоноо зарлажээ. Итали дасгалжуулагч 2014 оны 2-р сараас 2015 оны 1-р сар хүртэл цалингаа аваагүй байсныг Оросын Спортын сайд Виталий Мутко олигархи Алишер Усмановоос зээлсэн 400 сая рублээрээ арай гэж төлсөн гэнэ. Тэгвэл он гараад итали эр ахиад л гар дээрээ “капий улаан мөнгө” ч тавиагүй аж. Дашрамд дэлхийн топ-5 өндөр цалинтай дасгалжуулагчийг 2014 оны байдлаар таницуулья :
1. Жозе Моуринью ("Челси") - 18 сая евро
2. Карло Анчелотти ("Реал") - 15,5 сая евро
3. Хосеп Гвардьола ("Бавария") - 15,2 сая евро
4. Арсен Венгер ("Арсенал") - 11,3 сая евро
5. Луи ван Гал ("МЮ") – 10 сая евро
6. Фабио Капелло – 9 сая евро
NUUTS.mn