Орчин үед хүмүүс “хулхидаад” кайф авдаг болсон гэнэ
Нийтэлсэн: 2015-04-15 06:05:42
Одоогийн хүмүүс хуучны сайхан цагийн улс шиг буруу үйлдэл хийснийхээ төлөө гэмшихээ больсноос харин ч “кайф” аван сэтгэл санаа нь сэргэдэг болсон гэнэ. Үүнийг Америк, Англид 10 мянга гаруй хүмүүсийг оролцуулсан судалгааны үр дүнг нэгтгэсэн эрдэмтэд тогтоожээ. Тэд бусдыг хуурдаг хулхиддаг, араар тавьдаг гэдгээ шударгаар хүлээн сайн дураараа судалгаанд оролцсон тэр хүмүүсийн сэтгэлзүйг задлан судалжээ. Үр дүнд нь хулхи “гарууд” гэмшиж ичиж санаа зовохоо аль хэдийн больсон агаад харин ч таашаал сэргэлт авдаг болсныг илрүүлж. Үүнийг эрдэмтэд “хулхи гарын кайф” гэсэн утгаар тодорхойлж. “Хуучины үед хүмүүс санаатай болон санаандгүйгээр бусдад муу үйл хийж хуурч мэхлээд дараа нь түүндээ ихэд гэмшин зовниж сэтгэлийн зовлон эдэлдэг байсан бол өдгөө эсрэгээр нь харин ч сэтгэл ханамж таашаал, баяр баясал авдаг болсон байна” хэмээн судалгааны багийн ахлагч мэдэгджээ.
NUUTS.mn