МАХН-ын даргыг аврах тэмцэлд Цэцээ гүн хэлмэгджээ
Н.Энхбаярыг баригдсан үеэс хойш МАХН намын дарга бөгөөд гуравдагч Ерөнхийлөгчөө хамгаалах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлсэн. Өсгөлөн жагсаал цуглаан гээд тэмцлийн бүх хэрэгслийг ашигласан гэхэд болно. Зарим гишүүд нь бөө ламаар явж настай дэмжигчид нь уул овооны онгод сахиус хүртэл тахиулж байсан. Тэгвэл намын даргаа авран хамгаалах тэмцлийн үед бичигдсэн болов уу гэмээр “ард түмний ерөнхийлөгчөө аварья” гэсэн бичиг Цэцээ гүнээс олджээ. “МАХН” гэсэн гарын үсэг үлдээснийг харахад хэн ямар зорилгоор бичигдсэн нь илт гэмээр. МАХН социализмын үеэс л уул хадан дээр ” Социализм Ленин мандтугай” гэж бичдэг сурталчилгааны арга хэлбэрээ одоо ч үр нөлөөтэй хэвээрээ гэж боддог бололтой. Харин уулан амрагчид үүнийг нь Цэцээ гүнийг бузарласан хэрэг хэмээн эгдүүцжээ.
NUUTS.mn