Ойн албаны дарга нь аймгийн БОНХАЖГ-ын даргаа нүдийг нь улайж хөлийг нь хөхөртөл зоджээ
Нийтэлсэн: 2015-04-15 02:35:56
Д.Оюунхорол сайдын зарласнаар “БОНХАЖЯ-ны харьяа газрууд үнэхээр хамгийн ил тод иргэндээ хүрч ажиллаж” байгаа аж. Хөвсгөл аймгийн БОНХАЖГ-ын дарга Р.Жаргалсайхан нь Ойн албаны дарга Ц.Ж-дээ хоёр ч удаа гөвшүүлээд авсан тухай аймгаар нэг шуугиж байна. Хэрэг явдал цагдаа шүүхдээ хүртэл өндөр авчээ. Зодуулсан гэх газрын дарга нь “ ... би тухайн үед Ойн албаны дарга Ц.Ж-ын өрөөнд 2014 оны 12-р сарын 22-ны өдөр /даваа гариг/ 15 цагийн орчимд ороход согтуу байсан бөгөөд ажил үүргийн дагуу шаардлага тавихад агсам тавьж, гүтгэж доромжилсон, намайг төдийгүй эхнэрийг нь хүртэл доромжилсон, улмаар зодож танхайрсан, толгой руу хэд хэдэн удаа цохиж, хөл рүү олон удаа өшиглөсөн нь энэ удаагийн үйдэлтэйгээ нийлээд хоёрдахь удаагаа миний эрх чөлөөнд халдаж байна, мөн гуравдахь удаагаа ажлын байранд согтуу ирсэн, би дээрхи үйлдлийг зураг даруулж баримтжуулсан, цагдаад дуудлага өгч баривчлуулсан, мөн өөрөө мэдүүлэг өгсөн тул Цагдаагийн газрын байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганчимэг шалган зөрчил гаргасан Ц.Ж-г 15 мянган төгрөгөөр торгоод л явуулсан нь дэндүү хөнгөн шийтгэл болсон, цагдаагийн байгууллага түүнийг эрүүлжүүлэхэд хонуулаагүй, согтуурлын зэргийг нь ч тогтоолгүй асуусан болоод л явуулсан, гэтэл миний нүд улайж, хацар, шанаанд дарахад өвдөж байсан, хөл рүү олон удаа өшиглөсөн нь хөхөрсөн байсан, гэхдээ би гомдол гаргаагүй” гэжээ. Зодуулсан дарга газрынхаа Ёс зүйн хороонд өргөдөл гаргасан агаад хамгийн инээдтэй нь зодсон Ойн албаны дарга нь тус хорооны даргын сонгуультай байж таарчээ. Ойн албаны дарга нь Р.Жаргалсайханг газрын дарга болоход нь “ хамтарч ажиллая” гэж байсан ч ажил төрлийн талаар ямар ч зүйл ярьдаггүй явсаар ирж. Харин ч урьд нь том албан тушаал хашиж байснаараа аархах болсон гэж газрын дарга мэдүүлжээ. Удирдлагандаа байдаг гурван ажилтанаа өдөр тутмын удирдлагаар хангадаггүй мөртлөө “надад дээрэнгүй хандаж “Чи намайг яаж ч чадахгүй” /төрсөн ах нь БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга болохоор/ гэж омогдож, бүр сүүлдээ удаа дараа архи ууж, ажил дээрээ агсам тавьж, зодож нүдэж, салаавч гаргаж ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэж газрын дарга зовлонгоо тоочсон нь үнэхээр өрөвдөлтэй. Тэрээр ойн албаны даргадаа зөндөө дээрэлхүүлсэн гэнэ. Үүрэг даалгавар өгөхөд биелэлтийг нь илтгэх хуудсаар буюу өөрийн биеэр танилцуулаагүй, бүр 15 хоногоос 8 сарын дараа удаа дараалан нэхүүлсний эцэст мэргэжилтнээрээ төлөвлөгөөний биелэлт гаргаж байгаа юм шиг хүснэгт хийж өгсөн л гэнэ. Үр дүнгийн гэрээг нь дүгнэхэд шаардлагатай өөрийн бичмэл тайланг өгөөгүй л гэнэ, ойтой холбоотой асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулах үүрэг өгөхөд “чадахгүй” хэмээн хэдэрлэсэн л гэнэ, Ойн албаны даргын хувиар хөдөө явахыг шаардахад “би зөндөө явсан, чи өөрөө яв” гэж томорсон гэнэ. Бүр Ойн тухай хуулинд заасан суманд ойн анги байгуулж болох заалтыг зөрчиж, хууль тогтоомж болон байгууллагын бодлогын эсрэг зүйл ярьж байснаас гадна аймгийн Засаг даргын зөвлөлийн болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр намайг удаа дараалан гүтгэсэн гэж газрын дарга гомдолложээ. Ил тод нээлттэй ажилладаг гэх Д.Оюунхоролын яамны харьяа байгууллагуудад ийм л байдал тогтжээ.
NUUTS.mn