Сурагчаа оролдсон ТОП-10 америк багш эмэгтэй
-Дебра Бисли Лайв : Флорида мужийн дунд сургуулийн багш тэрээр 2006 онд 14 настай сурагч хөвгүүнтэй машинд энгэр зөрүүлсэн хэргээр баривчлагдаж гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хамгийн гайхалтай нь машиныг хөвгүүний 16 настай ах нь барьж байжээ.
-Памела Рожерс Палмерс : Биеийн тамирын багш тэрээр 13 настай хүүтэй спорт зааланд секс хийж байгаад баригдан 8 жилийн ял авсан ч 9 сар суугаад гарчээ. Суллагдангуутаа нөгөө хөвгүүн рүүгээ мессеж бичиж нүцгэн зургаа явуулж байгаад ахин баригдан 7 жилийн хорих ял авчээ.
-Мэри Кей Леторну-Фауулуа : Шавь нараа уруу татсан багш нараас хамгийн алдартай нь . Дөрвөн хүүхдийн эх, бага ангийн багш тэрээр 12 настай Вили Фауулуа хүүг хүчиндсэн хэмээгдэн 7.5 жилийн ял авчээ. 1997 онд тэр хүүгээ 14-тэй байхад нь жирэмслэн хүүхэд төрүүлсэн. Хорих ялаа дуусгаад суллагдсаныхаа дараа насанд хүрээд байсан Вилитэйгээ суун ахин хоёр хүүхэд гаргаж өгчээ.
-Сандра Бет Жизель : Хөвгүүдийн католик сургуулийн англи хэлний багш тэрээр 16 настай хүүг хүчиндсэн хэргээр хорих ял авсан.
-Эбер Женнингс : 30 настай багш хүүхэн 16-тай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж садар самууныг сурталчилсан материал тараасан хэргээр хорих ял авсан. Сурагч хүүгийн гар утаснаас багшийн нүцгэн зураг гарчээ.
-Керри МакКендлесс : Тэрээр ангиараа салхинд гарах үед 17 настай сурагчтайгаа секс хийгээд 5 жилийн ял авчээ.
-Хизер Линн Зео : Тооны багш бүсгүй христийн магтаал дуу заадаг сайт ажиллуулдаг ёс журамтай шүтлэгтэй хүн байж. Гэсэн ч ангийнхаа нэг хөвгүүнтэй гэр бүлийн машиных нь арын суудалд секс хийгээд баригджээ.
-Тара Дрисколл : Ньо-Йоркын багш тэрээр сурагчтайгаа зочид буудалд энгэр зөрүүлж байгаад ээжид нь баригджээ.
-Стейси Шулер : Огайо мужийн нэгэн сургуулийн биеийн тамирын багш тэрээр 5 хөвгүүнтэй бэлгийн харьцаатай байсан нь илэрч баригдсан.
-Керолл Энн Хоуп : Өмнөд Каролин мужийн 36 настай багш хүүхэн 14-тэй сурагчтайгаа бэлгийн харьцаанд ороод баригджээ.
NUUTS.mn