Швед эр гетеро, бисекс 2 эхнэр дээрээ нэмэн ахин нэгийг авна гэнэ

Барууны нийгэмд полигами улам бүр тархаж байна. Лос-Анжелосын өмгөөлөгч Адам Лайнсон 26 настай Брук Шедди, 24 настай Жейн Шалаков гэдэг хоёр эхнэтэйгээ хамт амьдардаг гэнэ. Брук нь бэлгийн хэвийн чиг баримжаатай бол Жейн нь бисекс агаад энэ нь нэг нөхөр хоёр эхнэрийн бэлгийн амьдралыг улам ч сонирхолтой бас олон талтай болгодог. Тэр гурав нэг оронд утндаг төдийгүй хоёр хүүхдээ ч хамтран өсгөдөг. Брук нь дагавар хүүтэй бол бисекс эхнэр нь ахин нэг хүү төрүүлж өгчээ. “Манай гэрт нэг аав хоёр ээж байдаг болохоор хүүхдүүд маань хайр халамжаар дүүрэн өсдөг” гэж өмгөөлөгч эр ярьжээ. Адам Лондонд амьдардаг байхдаа эмэгтэйчүүдийн дунд төдийлөн амжилт олдоггүй байж. Харин Америкт ирсэнийхээ дараа сэтгэл зүйч, имижмайкер нарын туслалцаатайгаар бүсгүйчүүдийн аргыг нэлээд сайн олдог болжээ. Эхлээд дагавар хүүтэй ч үзэсгэлэнт Бруктэй гэрлэсэн бол дараа нь тэдний амьдралд нөхрийн болон эхнэрийх нь таашаалд нийцсэн бисекс Жейн орж иржээ. Харин швед эр хоёр эхнэртээ сэтгэл ханахгүй гуравдахийг ь хайж байгаа гэнэ.
NUUTS.mn
