Нууц мэдээллийн уурхай

Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг ТӨХ хууль бусаар халахаар зүтгэж эхэлжээ

Нийтэлсэн: 2015-04-14 03:48:00

Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг ТӨХ-ноос гаргасан байна. Түүний 2014 оны ажлын биелэлт “хангалтгүй” гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Энэхүү тогтоолыг ажилтнууд нь мөн эсэргүүцэж байгаа гэнэ. Учир нь тус станцын дарга С.Бямбаахүү нь салбартаа олон ажил ажиллаж байгаа, ТӨХ-ны тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2014 оны зорилтот түвшингийн биелэлт нь 95.3 хувь гарсан байна. Үүнээс харахад уг станцын дарга С.Бямбаахүүгийн ажлын биелэлт хангалттай гэсэн дүр зурагтай харагдаж байгаа юм. Гэвч тэрбээр Дулааны II цахилгаан станцын даргын ажлыг авч явж чадахгүй байна гэж ТӨХ-ныхон үзэж, халахаар оролдож эхэлсэн нь энэ аж. Ажлаа сайн хийж байгаа гэх дүгнэлт гарчихаад байхад ийнхүү ажлаас нь халж буй нь улс төрийн нөлөөтэй гэж харагдаж байна. ТӨХ-ны даргын үүргийг Ш.Солонго түр орлон гүйцэтгэж байгаа. ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалыг хашиж байсан Ш.Солонгыг түр орлон гүйцэтгэгчээр тавьсан юм. Ш.Солонгын хувьд аль ч засгийн үед ажилладаг гэдэг. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ажлаа буусан ч, үндэслэлгүй халагдсан гэж шүүхээр шийдүүлж, ажилдаа томилогдох шийдвэрийг гаргуулж байсан нэгэн. Түүний хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй нэлээд гайгүй харилцаатай. Энэ ч утгаараа ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж, улмаар агентлагийн дарга нарыг “ажлын биелэлт муу” гэх үндэслэлээр нэг нэгээр нь халж эхлэв бололтой.  “Монгол шуудан” компанийн захирлын тухайд ч мөн ажлаа сайн хийсэн ч, “хангалтгүй ажилласан” гэх нэрийдлээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн л ТӨХ-ноос уг шийдвэрийг гаргаж, “дээрээс өгсөн шийдвэр” гэх нэрээр агентлагийн дарга нарын оронд улс төрийн томилгоо хийж байгаа аж. Уг нь УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд “төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халж болохгүй” гэж хэлж, сануулж байсан. Гэвч төрийн албан хаагчдын халаа сэлгээ, агентлагийн дарга нарын томилгоо хүчтэй явагдаж эхэллээ. Тухайн байгууллагын ажилтнууд нь шинэ даргаа хүлээн зөвшөөрөхгүй, салбараа мэддэг хүнээр удирдуулах хүсэлтээ илэрхийлж, жагсаал хүртэл өчигдөр хийсэн. Энэ мэт хууль бусаар ажлаас нь халж байгаа явдлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та мэдэж байна уу, аль эсвэл Ш.Солонго гэдэг хүнээр дамжуулж, өөрөө ийм томилгоог хийж эхлэв үү. Засгийн газар богино “нас”-тай. Ийм богино хугацаанд аливаа нэг агентлагийн даргыг сольж, шинэ томилгоо хийж буй нь төрийн ажлыг урагшлуулах гэхээс илүүтэй, нэг алхмаар хойш нь татж байгаа явдал болов уу. Худал үндэслэлээр ажлаас нь халж байгаа төрийн албан хаагчдыг хамтран ажиллагсад нь өмөөрч байна. Ийм үед ТӨХ, цаашлаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та юу хэлэх вэ.

 

Tumen.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших