Нууц мэдээллийн уурхай

22 хавтаст хэрэг хулгайлсан П.Батсүх надад 45 хулгайн үйлдэл тохох гэсэн гэж мэдүүлжээ

Нийтэлсэн: 2015-04-14 02:51:51

Цагдаагийн байгууллагад нэвтрэн өөрийн хавтаст хэргийг хулгайлан шатаасан П.Батсүхын хэрэг олныг гайхуулсан.   Түүнийг өс хонзонгийн сэдэлтээр мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах болон  холбогдсон хэргээ хууль бусаар, өөрийн санаанд нийцсэн, ашигтай шийдэл гаргуулахаар хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулах зорилгоор 2015 оны 1-р сарын 3-наас 4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн шалгах ажиллагаанд Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын 108 тоот өрөөний цонхоор нэвтэрч, өөрт холбогдох …………..дугаартай, 22 хавтас хэргийг хулгайлж улмаар шатаан устгасан гэж буруутгасан. Дорноговь аймагт төрсөн П.Батсүх нь Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй байж. Өмнө нь Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн ч 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлжээ. Мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын 3 жилийн хорих ялыг хасч, бүгд 2 жил 1 сарын хорих ялаар тогтоож  Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэнэ. П.Батсүх нь давж заалдах гомдолдоо: “...2012 онд анх баригдсан нэг үйлдэл дээр өөрөө сайн дураараа 24 үйлдлийг нэмж, гэм буруугаа хүлээж байхад байцаагч нар эзэнгүй хэргүүдийг хууль бусаар тулган дарамталж, хоёр жилийн дотор 45 үйлдэл болгосон ба өлсгөлөн зарласан боловч буцааж чадаагүй тул хэргээ хулгайлахад хүрсэн” гэж хавтаст хэрэг хулгайлсан шалтгаанаа мэдүүлжээ. Мөн миний хэргийг нэг талыг барьсан гэжээ. Түүний хэргийн хохирогчоор  Ж гэдэг хүн тогтоогдоод байхад өөр хүн орж эсрэг мэдүүлэг өгчээ. П.Батсүхын олон үйлдэлтэй хэрэг шалгаж байсан ……дүүргийн Цагдаагийн хэлтэст том асуудал үүсгэж. Түүний хэргээс болж есөн ажилтан халагдсан, арга хэмжээ авахуулсан гэнэ.  Түүнийг мэдүүлгээсээ буцдаг, байцаагч нараа хэл амаар доромжилсон бүр ус буцалгагч авч шидсэн гэж бичиж хэрэгт хавсаргасан бүгд худал гэж мэлзжээ. Харин ч хэргээ сайн дураар хүлээсээр байхад эрүүгийн төлөөлөгч нараар зодуулсан гээд хорих ялын дэглэмийг чангаруулсныг дахин хянаж өгөхийг хүсжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатнаас оноосон 2.9 жилийн чанга дэглэмтэй хорих ялын дэглэмийг бууруулсан байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших