Нууц мэдээллийн уурхай

МИАТ-ын Катерингийн үйлчилгээний “бялуун”-д ЗТЯ, ТӨХ, НМХГ хүртэл “хэлээ дүржээ”-2

Нийтэлсэн: 2015-04-14 01:54:02

…Энэ мэтээр катерингийн үйлчилгээг “Нүхт  тур”-аас авах гэж тал талаас нь дарамталж шахсан гэнэ. Өдгөө МИАТ-тай байгуулсан гэрээ нь өнгөрсөн оны 12-р сарын 31-нээр дуусгавар болсон агаад тендер урилга тараасан шийдвэр хүчин төгөлдөр гэж тооцогдож байгаа аж. МИАТ-нхан ч олон жил нэг компаниар катерингийн үйлчилгээ аваад “уйдсан” гэнэ. “Нүхт тур” ч дангаараа хариуцдаг гээд зарим үед дэндүү “даварч” байжээ. 2012 оныоос хойш явцын тайлан гаргаж өгөөгүй, 2012 онд даатгуулаагүй байхад нь МИАТ өмнөөс 34 сая төгрөг төлж байж даатгылг нь хийлгэсэн гэнэ. Өөр нэг ноцтой зүйл байдаг нь катерингийн гэрээний дагуу дундын дансанд байршуулсан барьцааны 250 мянган долларыг  болон 250 мянган ам долларын үл хөдлөх хөрөнгийг өмнөх захирлын үед барьцаанаас нь чөлөөлүүлээд буцаагаад авчихсан гэнэ. Барьцааны мөнгө хөрөнгөө ахин байршуулахыг удаа дараа мэдэгдсэн ч “Нүхт тур” биелүүлсэнгүй. Гэрээний хугацаанд агаарын хөлгөөр зорчигчдод хоол нийлүүлэх үйлчилгээ доголдож байсан тохиолдол гараагүй ч хоол муу байна гэх хэрэглэгчийн гомдол гардаг байсан гэнэ.  Катерингийн үйлчилгээг дангаараа авсан энэ олон он жилүүдэд менежментийг сайжруулж  хөрөнгө оруулалт хийгээгүй хэмээн МИАТ дүгнэж  байгаа аж. Тэгээд ч шинэ тендерт оролцох . эрхийг нь хааж хасаагүй гэжээ. Харин “Нүхт тур” өөрсдийгөө мундаг ажилласан гэж үздэг гэнэ. Ялангуяа хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр олон улсын байгууллагад үнэлэгдэж  олон улсын  "SКҮ ТRАХ" байгууллагаас тус компанийн хийсэн хоолны “Бизнес” зэрэглэлд 3 од, “Энгийн” зэрэглэлд 4 одны үнэлгээ өгчээ. Гэтэл өмнө нь тус бүр 2 одтой байсан гэнэ.  2009 оноос хойш таван жил тогтвор сууршилтай үйл ажиллагаа явуулж байгаа ба хөрөнгө оруулалт хийж энэ чиглэлээр дадлага, туршлагатай боловсон хүчнийг сургаж, бэлтгэж нийт 97 ажилтан ажиллагсадтай ба тэдгээрийн цалин хөлс, нийгмийн асуудлыг баталгаатай шийдвэрлэж ирсэн бөгөөд шинэ техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсын стандартуудыг батлуулан мөрдөж, чанар стандарт хэмжил зүйн төвөөр баталгаажсан хүнсний лаборатортой болсон гээд катерингийн салбарт тэдний өмнө гишгэх компани бараг байхгүй бололтой. Ийнхүү МИАТ компаний ихэхэн унацтай гэгддэг катерингийн үйлчилгээг авах гэж төр-бизнесийн хэд хэдэн бүлэглэл өрсөлдөөд эхэлжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших