Хүүхдийн IQ-г өсгөх 10 арга
Нийтэлсэн: 2015-04-10 04:56:16
-Сур сур бас дахин сур : Системтэй сургалт хүүхдийн ойг хөгжүүлдэг. Шинэ мэдлэг хадгалсан мэдээлэл нь тархины чадавхийг бэхжүүлдэг тул хүүхдээ багаас нь хичээлээс гадуурхи сургалтанд хамруул.
-Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглуул : Иймэрхүү тоглоом хүүхдийн сэтгэн бодох ургуулан бодох чадвар болон гарын хөдөлгөөнийг сайжруулдаг.
-Загас, шинэхэн ногоо зэрэг аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглүүл: Дан мах гурил орсон хоолоор хооллочихоод муу сурлаа хэмээн зэмлэж болохгүй, залуу тархинд аминдэмээр баялаг шинэ ногоо, жимс загас зэрэг тэжээллэг хүнс хэрэгтэй.
-Ногоон цай уулга : Энэ цайны найрлаганд орсон кофеин нь тархины эд эсийг тэжээгч үйлчилгээтэй байдаг гэнэ.
-Комьпютер тоглоомын оронд үгийн сүлжээ бөглүүл: Уураг тархины өсөлт хөгжилтөнд бодож сэтгэж таадаг үгийн сүлжээ тун сайн.
-Сэтгэлзүйн хямрал ачааллаас сэргийл : Сэтгэлзүйн багахан хямрал айдас, түгшүүр таны хүүхдийн бяцхан тархины өсөлтийг далдуур боомилж байдаг. Хэт ачаалал өгөх хэрэгггүй, найз нөхөдтэйгөө тоглох, хоббигоо хөгжүүлэх цаг зав гаргаж өг.
-Удаан анхааралтай уншдаг болгож сурга: Уураг тархи удаан нухацтай уншиж үзэж олж авсан мэдээллийг илүү сайн хадгалдаг. Хэт хурдан уншиж тогтоох нь яваандаа мэдээллээ алдах мартах байдалд оруулдаг.
-Биеийн тамираар хичээллүүлж цэвэр агаарт гарга: хөдөлгөөн уураг тархины цусны эргэлтийг сайжруулдаг бол цэвэр агаарын ач тустай маргах хэрэггүй биз.
-30 минутын нойр : Үдийн үед хүүхдээ 20-30 минут унтуулан амрааж бай. Энэ амралт тархины ажиллах чадварыг эрс сайжруулдаг.
NUUTS.MN