Нууц мэдээллийн уурхай

“Нийслэл Өргөө”-гийн 26 багийн төвийн нэгийг нь Засаг дарга асан С.Хавал хувийн газартаа бариулсан гэжээ

Нийтэлсэн: 2015-04-10 02:50:51

С.Батболдыг Ерөнхий сайд байхад “Нийслэл өргөө” компани нь ЗГХЭГ-ын захиалгатай, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр 26 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон ялж 1.5тэрбумыг улсын төсвөөс авсан. Гэхдээ 19 багийн төвийн байрыг 526.6 саяар барьсан боловч 26 багийн төвийн байрыг барьсан хэмээн улсын комисст хүлээлгэн өгч, 827.3 сая төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэж яллагдсан. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалыг хуулиар олгогдсон албаны эрх мэдлээ хэтрүүлэн “Нийслэл өргөө” нь аймгийн сумдад багийн төвийн байрны барилга угсралтын ажлыг эхлүүлж гүйцэтгэхдээ зохих зөвшөөрлийг аваагүйг мэдсээр байж, мөн багийн төвийн барилгын ажилтай биечлэн танилцалгүйгээргүйцэтгэгч компаний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн барилгын ажлын гүйцэтгэлийг 2 удаа баталгаажуулсан,  мөн улсын комиссыг байгуулсан тухай 614 дугаартай захирамж гарган, улмаар 26 багийн төвийн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актыг хууль бусаар гаргуулснаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутгасан. Анхан шатны шүүхээс С.Хавалд гурван жилийн тэнсэн харгалзах ял оноосныг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан. Дээд шатны прокурор нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж “…С.Хавалд холбогдох заалтууд нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хууль буруу хэрэглэн шийдвэрлэсэн,
 хэргийн улмаас учирсан хохирлын 843.1 сая төгрөг төлөгдөөгүй, гэм хор арилаагүй байхад түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь ял хөнгөдсөн” гэсэргүүцсэн. Шүүх хурлын үеэр нэгэн сонирхолтой баримт илэрсэн нь “Нийслэл Өргөө” компаний барьсан гэх багийн төвийн нэгийг нь Засаг дарга асангийн хувийн газарт барьсан гэнэ. Энэ тухай  Б.Ганзоригийн өмгөөлөгч “…Баян-Өлгий аймагт 26 барилга барьж гүйцэтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, үүнээс 7 барилгыг анхан шатны шүүх үнэлж, дүгнэлгүй орхисон, энэ 7 барилгыг үнэлүүлж 827 сая төгрөгийн хохирлын дүнгээс хасуулах хүсэлтийг өмгөөлөгч гаргасаныг  хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь их учир дутагдалтай болсон байн, 7 барилгаас нэг барилгыг нь Засаг дарга өөрийн хувийн газар дээр барьсан, 1 барилга нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа” гэж мэдэгджээ. “Нийслэл Өргөө” компаний багийн төвийн барилгын ажлыг газар дээр нь удирдан гүйцэтгэж байсан Б.Ганзоригийн дүү Д.Чулуунцэцэг Засаг даргын хувийн өмчийн газар гэдгийг мэдээгүй баймааргүй юм. Эсвэл энэ нь барилгын ажлын гүйцэтгэлийг 2 удаа баталгаажуулах мөн 26 багийн төвийн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актыг хууль бусаар гаргуулахын “урьдчилсан нөхцөл” байсан юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших