Оросын тонуулчид Монголын загасыг дуусгах нь …
Нийтэлсэн: 2015-04-10 02:08:58
Хойд хөрштэй визгүй зорчдог болсоны харгай нэг нэгээрээ илэрч байна. Эдийн засгийн хорионд орж барайсан хагас өлсгөлөн оросууд орж ирээд л Монголын хэдэн гол нуурын загасыг торх торхоор нь уутлаад гардаг болжээ. Манай загастай гэх гол мөрөн нуур голдуу хойд талруугаа байдаг. Суманд байгаль хамгаалагч гэж нэг нөхөр байх ч түүнийг ганц шил водкагаар аргалчихдаг гэнэ. Хятадтай харилцаа сайжрахад дагаад Монголын буга цөөрдөг бол оростой хэт зузаарвал загасгүй болох аюултай. Иймд манай холбогдох газрууд анхаарал тавьж Оросын өлгөлөн загасчидыг журамлах цаг болжээ.
NUUTS.mn